УИХ-ын сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулна
2019-12-16

 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцсэн байна. УИХ-аар энэ долоо хоногт УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэн батална. Өргөн барьсан хуулийн төсөлд  УИХ-ын сонгуулийг холимог буюу 26:50  гэсэн тогтолцоогоор явуулахаар тусгасан байсан. Харин МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар мажоритар тогтолцоогоор явуулахаар санал нэгтэй шийдвэрлэсэн байна. Ингэснээр томсгосон 26  тойргоор УИХ-ын сонгууль явагдах аж. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: 

 

 

-МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг хуралдаж, УИХ-ын сонгууулийн хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан байсан.  Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг намын гишүүд хэлсэн. Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн. Хэт жижиг тойргоор сонгууль явуулсны улмаас төсөв тарамддаг. Тойрог бүр дээр оновчтой, оновчгүй хөрөнгө оруулалт  хийгддэг болсон. Хүн ам цөөнтэй суманд 12 жилийн  сургууль баригдаж байна. жижиг тойргийн явцын  эрх ашиг руу явдаг болсон зүйлийг өөрчлөх нь зүйтэй. Цаашдаа сонгуулийн тойргийг аль болох томсгож, массыг хамарсан сонголт хийлгэдэг болох зарчмыг барьж ажиллаж байна. Ингээд Удирдах зөвлөл ярилцаад 2008 онд явж байсан томсгон мажоритар систем буюу олон мандаттай тогтолцоог дэмжлээ. Бүлгийн гишүүд энэ хувилбар дээр санал нэг байгаа. Энэ хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа хэмээв. 

 

 

Нэг аймгийг нэг тойрог гэж үзээд, хүн амын нягтрашилтай газруудыг хуваах байдлаар томсгосон 76 мандаттай 26 тойрог бий болгох аж.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Yys:
Зөв зөв.
2019-12-17
Өөрсддөө зориулсан хууль:
Манай улс төрийн хүчнүүд олон жил улс орынг самарлаа Сонгуулийн хуулийг 6 сарын өмнө өөрсддөө зориулан гаргадаг балмад үзэгдэл хэвийн мэт болжээ. Уг нь бол сонгууль болохоос дор хаяж нэг жилийн өмнө бүх зүйл тодорхой болсон байх ёстой юм. Тэгээд сэтгэлийн өлөнтэй соэнгоггчдод элдэв юм тараана Ийм зүйлүүдийг үгүй болгоогүй цагт монгол мөхөл рүүгээ төдийчинээн ойртох нь гарцаагүй
2019-12-16
odnoo:
Zika darga bhdaa samarch samarch songuuliar BG.d yaj tenger harsniig buu mart! Ta nariig tiim l ireedui huleej bgaa bhdaa . ydaj muu Sunduigaa sor zalchaad odoo tuunii ornii darga yagaad ch tuun shig zutgej uguhguieeuchir n tuuniig uur hun uur nam tetgej bgaag mangaruud medsen ch melmiigeed hulchiigaad aysiin salhi haraad suuj bgaa ym bish uu?
2019-12-16
hu;lgaich nar yaj dahiya daa baiz geedd estoi shaaj bnaa daa hoo
2019-12-16
иргэн:
зөв хувилбар байх шүү
2019-12-16
Ta nar tanai nam uls toroos bolon ene ulsaas zailaad ogooch
2019-12-16
Иргэн:
Харинч зөв хувилбар дэвшүүлжээ?! гишүүд том харж, томоор сэтгэдэг болоход нэмэртэй хувилбар байна?!
2019-12-16
baatar:
tegvel 76 bish 26 gishuun bhd boloh yum bishuu xxa
2019-12-16