Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив
2019-12-17

 

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төслийг танилцууллаа.

 

Онцгой байдлын байгууллагад агаараас хамгаалах үйл ажиллагаа явуулахад нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэхэд БНФУ-ын 57,9 сая еврогийн зээлийн хүрээнд хэрэгжүүлэх юм байна. Уг зээлийн хүү 0.08 хувь, хэрэгжих хугацаа 30 жил юм байна. Гишүүд уг төслийг дэмжлээ.  Дараагаар нь Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн дэмжив. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин