Сэрэмжлүүлэг: Байшин шатаж, нэг иргэн амиа алдав
2019-12-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжинд байшин шатаж нэг иргэн нас баржээ.

 

Тодруулбал Онцгой байдлын албанд 2019.12.16-ны өдрийн 17:03 цагт дуудлага мэдээлэл ирсний дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 17:12 цагт очиж, иргэн Г-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшинд эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт иргэн Г /57 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байна.

 

Хүйтний улиралд обьектын гал түймрийн дуудлагын тоо нэмэгддэг, иймд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

 

Үүнд:

 

Хог, хаягдлыг тусгай зориулалтын төвлөрсөн цэгт, саванд асгаж тогтмол ачиж тээвэрлүүлэх

 

Үнс нурмыг ил задгай асгах, ялангуяа шатамхай хог хаягдалтай хамт асгахыг хориглох

 

Цогтой үнс нурмыг тагтай төмөр саванд хийж шатах эх үүсвэрээс 0,5 метрээс багагүй зайд байрлуулах

 

Хог хаягдал, өвс, шарилжийг устгах зорилгоор ил задгай гал гаргах, шатаахгүй байх

 

Пийшин зуухыг гэр сууцанд байрлуулахдаа цонолт шаталтаас хамгаалсан хаалт хамгаалалт хийх, пийшин зуухны яндангийн дээврийн хөндийгөөр гарч байгаа хэсгийг халалтаас хамгаалсан үл шатах материалаар тусгаарлах, галласан пийшинг хараа хяналтгүй орхихгүй байх

 

Пийшин зуухны яндангийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг сайтар шалгах гэмтэлтэй пийшин, зуух, янданг ашиглахгүй байх

 

Гэр сууцандаа зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх

 

Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх

 

Цахилгаан угсралт, ашиглалтын дүрмийг дагаж мөрдөн цахилгааны хүчдэлээс үүсвэрлэн гарах галын аюулаас сэрэмжлэх

 

Автомашины зогсоол, тавиуланд галын аюулгүй байдлыг хангаж, хаалга гарцуудыг чөлөөтэй байлгаж хоорондын зай хэмжээг баримтлах

 

Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж орхихгүй байх

 

Иргэд, төр, аж ахуйн нэгж байгууллагууд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байх, тэдгээрийг ашиглаж сурахыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
Helena Mason:
SCAM VICTIMS RECOVERS THEIR MONEY THROUGH RECOVERY MASTERS: To anyone who has been a scam victim and you been looking for Means and ways to recover your lost Assets or lost Btc/Crypto Wallets I must recommend Recovery Masters a reputable Crypto recovery company Helping Victims recover their lost Crypto and providing safe ways to protect your wallets from online fraudsters.I must say before my 2.5Btc in my Mycelium wallet was recovered by these expertise I was drowning in depression and had lost all hope in life too.To anyone in shame of losing your Crypto share your issue with the group and have your funds recovered. Reach out Recovery Masters through Email lostrecovemast@mail.com WhatsApp +1(204)819-5505 website https://lostrecoverymasters.com/
2023-07-31
Иргэн:
Хог ачдаг ТҮК-ийнхан айл гэрээс гарсан үнсийг төмөр поошигтай ачихгүй байгаа. Тийм учраас иргэд халуун үнсээ шуудайнд хийж байгаа тул гал алдах магадлал өндөр байна.Төмөр поошигонд хийлгэхгүй шалтгаан нь өргөх хүн байхгүй холбоотой бололтой юм билээ.
2019-12-18
Увс аймгийн ИТХ-ын 3 төлөөлөгч өнгөрсөн Бямба гарагт зуурдаар өнгөрчээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн, авьяаслаг морин хуурч Э.Идэрцогт нар Увс аймгаас Улаанбаатар хот руу Nissan Juke-тэй явах замдаа Солонготын даваанаас Архангай тал руугаа даваад буудаг хэсгийн эргэлт дээр осолдсон байна. Харин аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Сүх-Очир нь мөн тухайн өдөр Өндөрхангай суманд явж байгаад зуурдаар таалал төгсжээ. Эдгээр хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
2019-12-17