Казахстаны автобус үйлдвэрлэгч компанийн удирдлагуудтай уулзлаа
2019-12-17

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Казахстан Улсын “Daewoo Bus Kazakhstan” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг болон “Daewoo Bus Kazakhstan” компанийн захирал Ассемкан Дускужанов.А.С, тус компанийн Монгол дахь төлөөлөгч З.Бердаулет нар байлцав.

 

“Daewoo Bus  Kazakhstan” компанийн захирал Ассемкан Дускужанов.А.С хотын Захирагчийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, автобусны үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Daewoo Bus Kazakhstan” компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Daewoo” корпорацитай хамтран ажилладаг. Манай компани автобус баазын 40 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Явах эд анги сэлбэгээ БНСУ-аас нийлүүлдэг” гэв.

 

“Daewoo Bus  Kazakhstan” компанийн автобусууд нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс дотор, гадар эд ангийг төмрөөр хийсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаттай, хүүхдийн автобус нь зориулалтын жижиг суудалтай хяналтын камер, хамгаалалтын хэрэгслээр тоноглосон гээд нийтийн тээврийн стандартын шаардлагыг бүрэн хангасан” хэмээн мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод Казакстан Улсаас автобус нийлүүлсэн тохиолдолд баталгаат хугацаандаа засвар үйлчилгээг нь бүрэн хариуцах нэгдсэн төв байгуулж өгөх талаар мөн дурдлаа.

 

Хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хот нийтийн тээврийн парк шинэчлэлд  ихээхэн ач холбогдол өгч буйгаа дуулгаад, хэд хэдэн улсын автобус үйлдвэрлэгч нийлүүлэгчидтэй уулзаж, судалж байгаагаа хэллээ. Тэрбээр “Хотын удирдлагууд автобусны чанар, нийлүүлэх хугацаа, төлбөрийн нөхцөл, засвар үйлчилгээ,  баталгаа гэх мэт харьцуулалтыг хийж судалж байна. Автобусны хийц дизайн,  чанар, аюулгүй байдал маш чухал. Дотоодын үйлдвэрлэгч компаниудтайгаа бид санал солилцсон байгаа. Бидний зүгээс автобусны чанар үзэмж, нийтийн тээврийн стандарт, төлбөрийн уян хатан нөхцөлийг чухалчилна” гэв.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ДОТООДЫН КОМПАНИУДАА ДЭМЖ Л ДЭЭ. КАЗАКУУДАД ХӨРӨНГӨ ОРУУЛСНААС МОНГОЛЧУУДДАА ХӨРӨНГӨ ОРУУЛААД 1-3 ЖИЛЭЭР ХИЙЖ ҮЗЭХ Л ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ ХҮН Л АЖИЛ ОРЛОГОТОЙ БОЛНО. ХЭН НЭГ ДАРГЫН ШАХАА, БИЗНЕС БОЛГОМООРГҮЙ БАЙНА. ӨӨРСДӨӨ ХИЙЖ ЧАДААД БАЙХАД ЯАГААД ДЭМЖДЭГГҮЙ ЮМ БЭ... ТЭР ЖДҮ-ГЭЭСЭЭ МӨНГӨ ӨГӨӨЧ... НИЙСЛЭЛИЙН ТЭЭВЭР СТРАТЕГИЙН АСУУДАЛ БИШ ҮҮ. БОЛСОН БОЛООГҮЙ АШИГЛАГДААД АКТЛАГДСАН СОЛОНГОС АВТОБУСУУДЫГ БУДАЖ ОРУУЛЖ ИРЖ БАЙСНААС Л ДЭЭР. ТӨРИЙН БОДЛОГО ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ, ХУВИЙН ХЭВШИЛ ГЭЭД ТҮЛХДЭГ ХЭРНЭЭ ЗАХ ЗЭЭЛИЙНХ НЬ ҮНЭЭР БАЙЛГАДАГГҮЙ, ТИЙМ ТОХИОЛДОЛД ТӨР ДЭМЖИХ Л ХЭРЭГТЭЙ. 10-20 ЖИЛИЙН ДАРАА БҮХ УЛС ДАЯАР АЙМГИЙН ТӨВҮҮДЭД ЯВАХ АВТОБУСАА Ч МОНГОЛЧУУД ҮЙЛДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ, ТИЙМ ЧАДАЛТАЙ, БОЛОВСРОЛТОЙ, ХИЙДЭГ, БҮТЭЭДЭГ ИНЖЕНЕР ТЕХНИКЧИД НЬ БИЙ... ЗҮГЭЭР АВТОБУС ХУДАЛДАЖ АВАХ БИШ ХИЛ ДАМНАСАН СОЛОНГОСЫН КОМПАНИ ДЭМЖСЭН БИЗНЕС ОРУУЛАХ ГЭЭД ЮУГАА ХИЙХ ВЭ... МОНГОЛЧУУД ОДОО ӨӨРСДӨӨ ХИЙЖ БҮТЭЭЖ ХӨДӨЛМӨРЛӨХ ЦАГ НЬ БОЛСОН.
2019-12-17
Shuud tsahilgaanar azildag bus avna shuu
2019-12-17
Christmas Collection: Merry christmas everyone - Shakin Stevens!
2019-12-17