ШУУД: Сонгуулийг томсгосон тойргоор явуулснаас "7 сарын 01" болсон гэж бодохгүй байна
2019-12-17

17:20 цаг: 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.  УИХ-ын сонгуулийг олон мандаттай тойргоор явуулна гэсэн саналыг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан: 

 

-Олон мандаттай, томсгосон тойргоор сонгууль явуулахыг эрх баригч хүчин оруулж ирж байна. 2008 онд энэ тогтолцоогоор явуулснаас "7 сарын 1" болсон. Энэ алдаагаа засч чадсан уу. 

 

 

Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн:

 

-2008 онд сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулсан системдээ "7 сарын 01" болсон гэж бодохгүй байна. Одоо саналыг автомат санал хураалтаар тоолно, хариуцлага тодорхой болсон. Хууль санааачлагачид 50:26 гэсэн тогтолцоог оруулж ирсэн. Үүнийг Үндсэн хууль зөрчсөн зүйл болох вий, намын нэрийн ард нуугддаг зүйл болох вий гэсэн болгоомжлол сонгогчдод байсан. Тийм учраас улс орны эдийн засаг, хөгжлийг тооцож оруулж ирсэн. 

 

 

                  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэр дэвшүүлэх квот яагаад тогтоохгүй байна

16:40 цаг: 

Төрийн  байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд санал өгөхөд сонгогчдийн нэрсийн жагсаалт, мэдээллийг улс төрийн намуудад өгөх эсэх, гарын хурууны хээн дээр тэмдэглэгээ хийх эсэхийг асууж байлаа. 

 

 

Сонгуульд оролцож байгаа намуудад сонгогчийн нэрсийн жагсаалт өгдөг байсан. Иргэний ямар мэдээлэл хаалттай байх, иргэний зөвшөөрснөөр шүүх, прокурорт өгнө гэж хуульд заасан байдаг байна. Сонгууль өгсөн тэмдэглэгээ хийхэд харшилтай хүмүүсийн хуруу нь түлэгдсэн гэж СЕХ-ноос нөхөн төлбөр авсан байна. Тиймээс сонгуульд саналаа өгсөний дараагаар тэмдэглээ хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Биеийн давхацсан өгөгдлөөр хоёр удаа санал өгөх боломжгүй гэж УБЕГ-ын дарга н.Баасандорж онцолж байлаа.              

 

Гишүүн О.Баасанхүү "Шүүхээр авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүмүүс нэр дэвшиж болохоор байгаа. Басхүү намдаа хайртай бол намайг дугуйлаарай гээд нэр дэвшигчид нь ордог. Томсгосон тойргийн онцлог тэр. Энэ бүхнийг зохицуулах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэр дэвших квотыг яагаад оруулахгүй байгаа юм" гэв.  "Эрүүгийн хариуцлагаар шалгагдаж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон заалт хуулийн төсөлд байгааг ажлын хэсэг хариулав. 

 

Өмнө нь ял шийтгүүлж байгаад хугацаа нь дууссан бол ялгүйд тооцож сонгуульд оролцуулна. Харин ял эдэлж байгаа бол сонгуульд нэр дэвшихийг хориглоно гэж ажлын хэсэг дээр ярьсан талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хариуллаа. 

 

Асуулт тавьж, хариулт авсны дараагаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. УИХ-ын сонгуулийг олон мандаттай тойргоор явуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 8 нь дэмжлээ. 

 

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин