Эрх баригчдын мажоритар СОНГОЛТ
2019-12-18

Эрх баригчид УИХ-ын сонгуулийн хуулийг олон мандаттай, томсгосон тойргоор явуулахаар шийдэлд хүрээд байгаа. Ингэснээр УИХ-ын сонгуулийн хуулийг өргөн барьсан төсөл дэх тогтолцооны систем өөрчлөгдөж байгаа юм. Сонгуулийн хуулийг санаачлагачид 50:26 буюу холимог тогтолцоог сонгосон байлаа. Үүнээс 50 нь тойрогт өрсөлдөн сонгогдож 26 нь намын жагсаалтад бичигдэхээр байсан. Гэвч жижиг тойрог жалга довны үзэл гаргаж, улс орны эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлсөөр ирсэн гэж шүүмжилдэг. Мөн намын жагсаалтын ард нуугдан сонгогдох гэж байна гэх 2012 оны сонгуулийн улс төрийн “хор”-ыг  сонгогчид сануулж, “цагаан цаас” биш гэдгээ бататган, эрх баригчид ч өөрсдөдөө сөрөг үйлдэл авчрахаас сэрэмжилжсэн нь мэдээж. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэн сонгуулийн мажоритар хувилбарыг сонгохоор чиглэл авч, УИХ дэх бүлгээрээ хэлэлцэн, байнгын хороогоор  ч дэмжүүллээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй санал хураалт явуулсан юм. Ингэхдээ УИХ-ын сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудаас дурдъя.

Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно. Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана”.

 

Сонгуулийн ерөнхий хороо нь санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана. Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно. Сонгуулийн ерөнхий хороо нь энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ. Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ”


 

Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.” “Ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг ойлгоно.

 

Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх.  Энэ хуулийн 40.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан үнийн дунджаас хэтрэхгүй байна.

 

Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт, арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.

 

Сонгуулийн мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байх.

 

Төрийн жинхэнэ албан хаагч нь Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.

 

Өмнөх 2008 оны УИХ-ын сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулснаас “7 сарын 01” болсныг гишүүд сануулж, анхааруулж байсан. Гэвч энэ удаад сонгогчдын саналыг автомат машинаар тоолох, хариуцлагыг тогтолцоог хуульд тусгаж өгснийг ажлын хэсэг тайлбарлаж байна лээ.

 

Өнөөдөр чуулган хуралдаж, УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн мажоритар тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулах санал дэмжигдвэл, 26 тойрогт мандатуудыг хуваарилах дараагийн ажиллагаандаа эрх баригчид шилжих юм. Олон мандаттай томсгосон тойрог нь улс төрийн нам хооронд бус нам дотор журмын нөхөд ч хоорондоо өрсөлдөгч болдгоороо онцлогтой. Хэдийгээр улс эх орны ирээдүйн, сонгогчдын эрх ашгийг нэн түрүүнд анхаарсан гэх шигтгээг улстөрчид хэлж байгаа ч өнөөдрийн улс төрийн нөхцөлд сонгуулийн мажоритар тогтолцоо эрх баригчдын хувьд "нэр цэвэр" хувилбар байсантай маргах нэгэн үгүй. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yun teneg huuli veeeee….1 sariin 1, 4 sariin 1 geed bygd ajlaasaa garch ochnoon sar byr 6 sar mafiin ajilaa hiih um baina l daa…ingej uls ornii ajliig zogsooj bolj baigaa umuu ?????? yamarch orond iim ineedtei huuli sonsoogui jinhen luivar hiih hugazaa gargaj uls ornii ajliig zogsooh huuli baina !!!!!!!!!!
2019-12-18
irgen:
yun teneg huuli veeeee….1 sariin 1, 4 sariin 1 geed bygd ajlaasaa garch ochnoon sar byr 6 sar mafiin ajilaa hiih um baina l daa…ingej uls ornii ajliig zogsooj bolj baigaa umuu ?????? yamarch orond iim ineedtei huuli sonsoogui jinhen luivar hiih hugazaa gargaj uls ornii ajliig zogsooh huuli baina !!!!!!!!!!
2019-12-18
ganaa:
Unuu Nambariin huu yalaa? Yl n duusaagui l yvj bgaa bhdaa Nemdorj bagabint met ergej 1 shalgaarai! Duussan bl tuvug shuudee.
2019-12-18