Пакистаны Ерөнхийлөгч асан Мушарраф цаазын ял сонслоо 
2019-12-18

 

Пакистаны тусгай шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Первез Мушаррафыг төрөөс урвасан хэрэгт буруутган цаазын ял оноосон талаар Gulf News мэдээллээ. Энэ ялыг давж заалдах боломжтой гэнэ. 


Ийнхүү Пакистаны ерөнхийлөгч асанд цаазын ял оноосон нь энэ улсын түүхэнд төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнд энэ төрлийн шийтгэл ноогдуулсан анхны тохиолдол юм байна.

 
Өдгөө 76 настай Мушарраф 2016 онд Дубай руу эмчлүүлэхээр явсан бөгөөд одоо тэндээ амьдарч байгаа гэнэ. Тэрбээр амь насанд нь халтай эрүүл мэндийн олон шалтгааны улмаас Пакистан руу ирэх боломжгүй гэж эх сурвалж мэдээлжээ. 


Мушарраф 2006 онд үндсэрхэг үзэлтнүүдийн тэргүүн Акбар Бугтиг, 2007 онд ерөнхий сайд асан Беназир Бхуттог тус тус хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан ч барьцаагаар сулласан байсан гэнэ. 


Дашрамд дуулгахад, Мушарраф 2001-2008 оны хооронд Пакистаны төрийн эрх барьсан юм. Тэрбээр 1999 оны цэргийн эргэлтийн дүнд төрийн эрхэнд гарсан бөгөөд 2008 онд олныг хамарсан эсэргүүцлийн давалгааны улмаас албан тушаалаасаа огцрохоос аргагүй болж байв. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
100 жил энх амгалан байхад Монгол улсын хөгжих ирээдүйг нь булаасан нохдууд болон хулгайч ерөнхийлөгч,үхээнц төрийн гэмт хэрэгтнүүдийг бүгдийг нь шудрагаар шийдгэж ингэх хэрэгтэй.
2019-12-20