Хүнсний бүтээгдэхүүнд транс тос ашиглахыг хориглоно
2019-12-18

Бразил улс хүнсний бүтээгдэхүүнд транс тос ашиглахад хязгаарлалт тавьж цаашид бүрэн хориглоно гэж тус улсын Эрүүл мэндийн хяналтын үндэсний агентлаг мэдээлснийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хүнсний бүтээгдэхүүнд транс тос ашиглахыг хязгаарласан журмыг агентлагийн зөвлөл санал нэгтэйгээр баталсан байна.

 

Шинэ стандартыг шат дараатайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны агуулагдах хэмжээнд хязгаарлалт тавихаар төлөвлөжээ. Улмаар 2021 оны долоодугаар сарын нэгнээс эхлэн бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний найрлагад агуулагдах транс тосны хэмжээ хоёр хувиас илүүгүй байх бол 2023 онд транс тосыг бүрэн хорих юм байна.

 

Энд дуулгахад, хиймэл транс тос  буюу транс өөх тосны хүчил нь үйлдвэрийн явцад гаргаж авдаг бөгөөд  энэ нь байгаль, амьтны гаралтай тосноос хямд тул хүнс үйлдвэрлэгчид хүнсний бүтээгдэхүүнд ихэнхдээ хиймэл транс тос хэрэглэдэг юм.

 

ДЭМБ хоол хүнснээсээ транс тосыг нэг мөр хасахыг зөвлөдөг. Учир нь энэ төрлийн тосыг байнга хэрэглэснээр зүрх судасны өвчин үүсэх эрсдэл дагуулдаг байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Монгол ч гэсэн хоригломоор л байна ш дээ. Үндэсний үйлдвэрлэгч нэртэй гурилан бүтээгдэхүүн, бялуу, нарийн боовны үйлдвэрүүд бүгд л энэ тосоор л хийж байна ш дээ. Тэдэнд ашиг орлого чухал болохоос хүн амын эрүүл мэнд огт падгүй байгаа нь харамсалтай, Мэргэжлийн хяналтын байгууллага, хил гааль үүн дээр томоохон хяналт тавих цаг аль хэдийн болсон боловч нүдэн балай чих нь дүлий мэт атаг дуугүй байгаад хариуцлаг тооцуулмаар байна аа.
2019-12-18
Транс тосноос гадна наргил модны самараас гаргаж авсан тос,сүүгээр 100гаруй төрлийн бүтээгдэхүүн хийж худалдаалж байна! Энэ самарыг малайз,филипин зэрэг орноос импортолдог бөгөөд 1тн -д100гр хорт хавдар үүсгэгч бодис байдгийг нотолчихоод байгаа!!! Орос жилд хэдэн сая тн-оор импортолж сүү,зайрмаг,аарц,масло,за тэгээд гурилан бүтээгдэхүүн гээд 100 гаруй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг?! Бүгд хорт хавдар үүсгэх бүрэн боломжтой гэж байгаа?! Орост энэ асуудал их өндрөө авч байгааг нахаарна уу??? Монголд энэ самараар хийсэн зайрмаг,масло,сүү,чихэр,гурилан бүтээгдэхүүн ямарч хяналтгүй ганзгийн наймаачдаар дамжин орж ирж байгааг анхаарна уу?! Равдар өөрөө болон үр хүүхдүүддээ тусгая гэж байгаа бол худалдаж авна бизээ?! Хорт хавдрын нэг аюул мөнөөс мөн шүү?! Равдрын эмнэлгээр ходоод,гэдэсээ тайруулсан,авахуулсан улсаар дүүрэн байгааг анхаарна уу?!?!
2019-12-18
Монголд юу болж байна?
2019-12-18