"Мотив" хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаярт хилийн хориг тогтоов
2019-12-18

 

"Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдаад байна. 

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд хүргүүлсэн байна.

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 17-ний өдөр уг эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Б.Эрдэнэбаярт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Æóóæóó:
Çà þóí ñ¿ðòýéí, íýã óäàà ñîíèðõîîä òàòàà ë áèç. Àéìààð ãî¸ êàéô àâúÿ ãýæ áîäîî ë áèç, Áàñ ýíý äóó÷èä õàìòëàãèéíõàí ÷èíü øèíý æèë äºõººä èðýõýýð àæëûí à÷ààëàë íü õýä äàõèí íýìýãäýýä ñòðåññääýã ë áàéõã¿é þó. Òýãýýä ñòðåññýý òàéëàõ ãýæ ãàíö õî¸ð ñîðîî ë áèç. Ãî¸ äóóëäàã çàëóóã õàðæ ¿çýýä ÿë ºãºõã¿é áàéëã¿é.
2019-12-19
irgen:
chaavaas ene urlagiin nertei har tamhichid yaj amdarna daa
2019-12-18