Боливи: Ерөнхийлөгч асан Эво Моралесыг баривчлах зөвшөөрөл олгов
2019-12-19

Ердөө сарын өмнө сөрөг хүчин болон цэргийнхний дарамтын улмаас албан тушаалаа орхисон Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралесыг баривчлах зөвшөөрлийг тус улсын  Прокурорын газар  гаргажээ. 

 

Прокурорын байгууллагын гаргасан шийдвэрийн талаар Боливийн Дотоод хэргийн сайд Артуро Мурильо мэдэгдсэн бөгөөд тэрбээр Твиттер хуудсандаа зөвшөөрлийн зургийг нийтлэсэн байна.

 

Зөвшөөрөлд дурдснаар Моралес үймээн самуун, терроризм болон тэдгээрийг санхүүжүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа аж. Энэ хэрэгтэй холбоотойгоор түүнээс мэдүүлэг авч, мөрдөн байцаахын тулд зайлшгүй баривчлах бөгөөд "эрх бүхий аливаа төрийн албан хаагч" Моралесыг баривчлах эрхтэй гэж заажээ.

 

Эрх мэдэлд шунасан популист Эво Моралес 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
одоо мань элбэгдоржийг ингэх хэрэгтэй
2019-12-19