Трампын гэрт нэвтэрсэн Хятад эмэгтэйг саатуулжээ
2019-12-19

Америкийн Флорида мужийн Палм-Бич хот дахь Дональд Трампын эдлэн жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Хэдийгээр Ерөнхийлөгчийн эдлэн тусгай хамгаалалттай байдаг ч энэ нутаг дэвсгэр рүү хууль бусаар нэвтрэх оролдлого цөөнгүй гардаг гэнэ. 

 

Энэ удаад, 12 дугаар сарын 18-ны өдөр эдлэнгийн нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн Хятадын иргэн, 56 настай Цзин Лу гэх эмэгтэйг саатуулсан байна. Хамгаалагчид эмэгтэйг олж хараад, гарахыг хүссэн ч эмэгтэй дахин эргэн ирж, гэрэл зураг авчээ. 

 

Улмаар аюулгүй байдлын албаныхан цагдаагийнханд хандсан бөгөөд Ерөнхийлөгчийн эдлэнгийн нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн эмэгтэйг саатуулсан гэж NBC мэдээлжээ. 

 

"Хамгаалалтынхан түүнийг нутаг дэвсгэрээс явахыг хүссэн ч эмэгтэй эргэн ирж, зураг авч эхэлсэн. Улмаар Палм-Бичийн цагдаагийн хэлтэс эмэгтэйг саатуулан, хорьсон" хэмээн цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна. 

 

Дашрамд дуулгахад, Палм-Бич дэх энэхүү эдлэнд Трамп амралтын өдрүүдээ өнгөрөөдгийн дээр гадаад орны төрийн тэргүүнүүдийг энд урьж, хамтдаа гольф тоглодог аж.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөн чанар
2019-12-21
Myy olon xyjaa
2019-12-20
huzaa tusgai daalgavar hiiz buini ter bizee
2019-12-19