Хятад байгалийн хийн олборлолтоороо дээд амжилт тогтоож байна
2019-12-19

 

Хятадын байгалийн хийн олборлолт энэ онд 173,3 тэрбум кубметрт хүрсэн гэж Синхуа агентлаг мэдээллээ. Ингэснээр тус улсын хийн олборлолт гурав дахь жилдээ 10 сая гаруй кубметрээр өсч байгаа юм. 

 

Хятадын хийн дахин батлагдсан нөөц 2019 онд 1,4 их наяд кубметр байсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 68 хувиар их байна. 

 

Энд дуулгахад, Хятадын Таримын хийн орд газар энэ онд мөн л олборлолтын шинэ дээд амжилт тогтоосон тухай мэдээлэл 12 дугаар сарын 17-нд гарч байлаа. 

 

Шинжаан-Уйгур дахь Таримын орд газар ашиглалтад орсноосоо хойш энэ жил анх удаа олборлолтын хэмжээ нь 85 сая кубметрээс давсан талаар Синхуа мэдээлсэн юм. Энэ онд 28,53 тэрбум кубметр байгалийн хий олборлохоор төлөвлөсөн бөгөөд энэ нь 2018 онтой харьцуулахад 1,9 тэрбумаар их байна. 

 

Хятаддаа гуравдугаарт ордог энэ орд газар тус улсын байгалийн хийн нийт олборлолтын зургааны нэгийг олборлодог аж. 

 

Түүнчлэн 4000 км үргэлжлэх "Өмнөдөөс Дорнод руу" төслийн хий дамжуулах хоолойн хийн гол нийлүүлэгч болох Таримын орд газрыг 2004 оноос эхлэн ашиглаж эхэлжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросууд л хийгээ урагшаа гаргах гээд зүтгээд байгаа болохоос Хятадууд Оростой хий дамжуулах ямарч хоолой барих гэрээ хийгээгүй байгаа гээд байсан үнэн бололтой
2019-12-22