Энэтхэг: Орос-Энэтхэгийн дуунаас хурдан пуужинг туршлаа
2019-12-19

 

Орос-Энэтхэгийн хамтран бүтээсэн агаар суурьтай BrahMos дуунаас хурдан далавчит пуужинг Энэтхэгт туршжээ. 

 

Энэтхэгийн Агаар цэргийн хүчний мэдээлснээр, "агаар-газар" ангиллын пуужинг Су-30МКИ сөнөөгчөөс хөөргөсөн байна. Туршилт амжилттай явагдаж, пуужин "чиглэлийн дагуу" яван, Одиши мужийн эрэг орчим дахь тэнгисийн байд "шууд цохилт өгсөн" хэмээн Агаарын цэргийн хүчин мэдэгджээ. 

 

BrahMos пуужин нь 2,8 Мах хурдтай  бөгөөд 290 км хүртэлх зайд байх байг онох чадвартай аж. Энэ пуужинг сөнөөгч, онгоц төдийгүй хөлөг онгоц, шумбагч онгоц, эргийн төхөөрөмжөөс хөөргөх боломжтой юм байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
орос энэтхэгт дуунаас хэт хурдан пуужин туршиж байхад манайх морио л хурдан эсэхийг турших юм даа яаж хөгжинө дөө
2020-05-11