ДТГ-ын тэргүүн нар  Улаанбаатар хотын удирдлагуудтай уулзав
2019-12-19

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дидломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар  Улаанбаатар хотын удирдлагуудтай уулзав. Уулзалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нээж, Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн зорилт, ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр ажиллаж буй орон сууцны бүтээн байгуулалт, нийтийн тээврийн шинэчлэлийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулав.

Түүнчлэн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” “Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент” ХХК-ийн үйл ажиллагааг танилцуулж, төсөл, хөтөлбөрүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчидта хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

 

ДТГ-ын тэргүүн нарын зүгээс Улаанбаатар хоттой засаг захиргааны түншлэлийн харилцаатай хотуудтай хийх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, хот төлөвлөлтийн чиглэлээр боловсон хүчнийг дадлагажуулах, нийтийн тээврийн хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

 

Shuud.mn
Сонин хачин