Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа
2019-12-20

 

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.

 

 Иргэний хүсэлт болон бүрдүүлэх баримт бичгийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна.

 

 БҮРТГЭЛ:

 

2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд явагдана.

 

ШАЛГАЛТ:

 

2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд зохион байгуулна.

 

Шалгалт өгөх иргэдийн хуваарийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтыг “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу орон даяар нэгэн зэрэг аймаг, нийслэлийн салбар комисс зохион байгуулна.

Shuud.mn
Сонин хачин
иргэд:
монгол улс байгалийн бүх төрлийн баялаг сашиглаад л бна гэтэл валютийн ханш улам нэмэгдээд л бна Хэрэв уран алт мөнгө нёфть. кокс олборлон экспортлахаа зогсооё тийм нөхцөлд валютын ханш буурахуу өсөхүү Энэ монгол банкныүүнийг хариуцдаг хүмүүсийн толгой тархи эргэжээ баялгаа экспортлаж л гадаад валют олно шүү дээ монбанкныхагн оффшордоод байгаа юмуу энэнд хэн хяналт тавих бэ бханкны ажилтнууд хууль шүүхийнхэн бүгд тэрбумтан болжээ адгийн шүүгч 1000000 ам доллартай хадгаламжтай .банкир бүр 10 сая төгрөгийн цалинтай байх жишээтэй
2019-12-22
Зочин:
Хуурамч дипломтой % гэмт хэрэгт холбогдож байсан хүн төрийн албаны шалгалтанд орох уу.
2019-12-21