Турк анх удаа өөрсдөө бүтээсэн шумбагч онгоцыг далайд гаргав
2019-12-23

 

Туркийн түүхэн дэх өөрсдөө бүтээсэн анхны шумбагч онгоц далайд гарсан талаар тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ. 

 

"Газрын дундад тэнгис, Сири, Ливид эмх журам тогтоохын тулд" 2027 он гэхэд дахин таван шумбагч гаргахаар төлөвлөж байгаа талаар тэрбээр онцолсон байна.

 

"2022 оноос эхлэн Туркийн Тэнгисийн цэргийн хүчинд жил бүр нэг шумбагч онгоц нийлүүлснээр нийтдээ зургаан шумбагчтай болно. Хамгийн сүүлийн шумбагчийг 2027 онд багтаан шилжүүлэхээр төлөвлөж байна" хэмээн Эрдоган мэдэгджээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Piri Reis хэмээх шумбагч онгоц нь 1850 тонн жинтэй, 68,3 метр урт, 6,3 метр өргөнтэй юм байна. Шумбагч онгоцны баг 40 хүний бүрэлдэхүүнтэй байх аж. 

 

Шумбагч онгоцыг бүтээх ажил дөрвөн жилийн өмнө эхэлсэн бөгөөд Туркийн батлан хамгаалахын үйлдвэрийн чадварыг дээшлүүлэх зорилгоор шинэ төрлийн шумбагч онгоц бүтээх Тэнгисийн цэргийн хүчний төслийн хүрээнд шумбагч бүтээх ажил явагдаж байгаа юм. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
manai orosuud sain baina, huihuudiig gazartain teshil
2019-12-23