Нүүрсний замд автомашинууд мөргөлдөж хүний амь эрсэджээ
2019-12-23
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.12.21-22-ны өдөр нийт 562 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 432-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 амь нас хохирсон байна.

 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

 

·         Явган зорчигч мөргөх хэлбэрээр-9

 

·         Мөргөлдөх хэлбэрээр -2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

 

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

 

2019.12.21-ний өдөр 19.20 цагийн орчим Өмнөговь аймаг Ханбогд сумын Жавхлант баг /Ухаа худаг уурхайгаас гашуун Сухайт хилийн боомт хүртэл нүүрсний зам/ асфальтан замд Тоyota prius маркийн автомашин Nord Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 37 настай, эрэгтэй Б нас барсан.

 

2019.12.22-ны өдөр 06.59 цагийн орчим Дорноговь аймаг Өргөн сум “Цагаан хаалга” гэх газар /сумын төвөөс баруун тийш 5 км/ асфальтан замд Toyota Premio  маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй М нас барсан.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Shuud.mn
Сонин хачин
tseeeeeliisen tal baihad buur ochood morgoj bdag bas tene buyan umdaa huurhiii
2019-12-23