“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР” АЖ АХУЙН НЭГЖЭЭР “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК ШАЛГАРЛАА
2019-12-24

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг МҮХАҮТ-ын “Энтрепренер-2019” шалгаруулалтаас ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР аж ахуйн нэгжээр “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК шалгарлаа.

 

 

 

“Жем Интернэшнл” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш бизнесийн бүхий л салбарт хамт олон, үйл ажиллагаа, чанарын удирдлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэн ажилласаар ирсэн. Тэгвэл тус компани 2019 онд менежментээ улам сайжруулах зорилгоор шинэчлэгдсэн Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлээд байна.

 

 

 

ОУ-ын стандартад нийцсэн, чанар, аюулгүй байдал бүрэн хангагдсан бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж буй “Жем Интернэшнл” ХХК нь амжилтаа дүгнүүлэн “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн боллоо.

 

 

 

Чанар мөнхөд оршихуй!

Shuud.mn
Сонин хачин