20 сая төгрөгийн шагнал хүртэв
2019-12-24 10:57

 

 

БНХАУ-ын Ордос хотод дэлхийн мэргэжлийн бөхийн аварга шалгаруулах “Алтан бүс” тэмцээн 12 дугаар сарын 21-нд болж, Монгол Улсын аварга Н.Батсуурь түрүүлж, аймгийн арслан Б.Тэмүүлэн дэд байрт шалгарсан байна.

 

Анх удаа зохион байгуулсан тус барилдаанд Монгол, БНХАУ, ОХУ, АНУ-ын бөхчүүд оролцжээ. Монгол Улсаас аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай, Н.Золбоо тэргүүтэй 30 гаруй бөх Өвөрмонголын дэвжээн дээр хүчээ сорьсон байна. Тэмцээний зохион байгуулагчид түрүү бөхийг 50 мянган юань буюу 20 орчим сая төгрөгөөр урамшуулав.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин