Су-57 сөнөөгчийг энэ онд багтаан цэргийнхэнд өгөхөөр төлөвлөж байжээ
2019-12-24

 

 

Мягмар гаригийн өглөө Хабаровскийн хязгаарт Су-57 сөнөөгч онгоц туршин нислэг үйлдэж яваад сүйрсэн талаар бид мэдээлсэн. Сүйрсэн Су-57 онгоц анхны цуврал загвар байсан бөгөөд 2019 онд багтаан цэргийнхэнд хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байсан талаар Комсомольская правда мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр энэ долоо хоногт сөнөөгч онгоцыг шилжүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Үүнээс өмнө 2019 оны эцэс гэхэд Оросын Батлан хамгаалах яаманд Су-57 сөнөөгчийг хүлээлгэн өгнө гэсэн мэдээлэл гарч байлаа. Харин энэ төрлийн хоёр дахь онгоцыг 2020 онд зэвсэглэлд нийлүүлэх юм байна.

 

 

 

Тав дахь үеийн сөнөөгч Су-57 сүйрчээ

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин