Валери Пуансо: Карьер өсөх 10 зарчим буюу “асуудал шийдэхийн тулд л захирал цалин авдаг” 

img

Валери Пуансо бол Францын Boiron эмийн  лабораторын Ерөнхий захирлаар ажилладаг.  Гэр бүлийнх нь бизнес болсон энэ группын эрх мэдлээрээ хоёр дахь хүнд тооцогддог. Өнөөдөр тэдний бизнес дэлхийн 50 оронд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 90 жилийн түүхтэй энэхүү гэр бүлийн үйлдвэрлэлд Пуансо анхны гадаад менежер болжээ. 


Түүний албан тушаал ахисан, амжилтын 10 дүрмийг Форбес сэтгүүлээс авсан эх сурвалжтайгаар хүргэж байна. 

 


1.    ХУВЬСАН ӨӨРЧЛӨГД, САЛБАРАА ӨӨРЧЛӨХӨӨС БҮҮ АЙ 


Бургундийн их сургуульд сурч байхдаа зар сурталчилгааны агентлагуудад дадлага хийн, сургуулиа төгсмөгцөө Францын зар сурталчилгааны хамгийн том тоглогчдын нэг болох Agence Publics-д ажиллаж эхлэсэн. Гэхдээ тун удалгүй хууль өөрчлөгдсний улмаас рекламын талбарын худалдан авалтаас мөнгө олох боломжгүй болж, залуу ч байсан учир энэ салбарт цааш ажиллахгүйгээр шийдсэн юм.

 

Зар сурталчилгааны төслөө хийлгэж байсан нэг үйлчлүүлэгч надад Fournier лабораторид ажиллах санал тавьсан. Ингээд л эмзүйн салбарт ажиллаж эхлэсэн юм. Хоёр жил тутамд Fournier дахь байр сууриа өөрчилж, ажилтнуудыг хөгжих боломж олгодог байлаа. Нөхөртэйгээ Лион руу явж, энэ лаборатороос гарсан юм. Ингээд л 2000 онд Boiron-д ажиллаж эхлэсэн юм. Энд мөн л 2007 он хүртэл албан тушаалаа байнга сольж, улмаар удирдлагын багт орж, ерөнхий захирлын орлогч хүртэл албан тушаал дэвшиж байлаа. Ингээд 2011 онд компанийнхаа бүрэн эрхэт ерөнхий захирал болсон юм. Би маш их мөн хичээнгүйлэн ажиллаж байсны дүнд миний карьер өссөн. 


2. СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ АЖИЛЛА 


“Би ерөнхий захирал болохыг хүсч байна” гэж хэзээ ч бодож байгаагүй. Судалгаанаас харахад удирдагч эмэгтэйчүүдийн тал хувь нь өөрийнхөө өмнө компанийг удирдах зорилго тавьдаггүй. Магадгүй энэ нь эмэгтэйчүүд өөртөө итгэдэггүйтэй холбоотой байх. Би ердөө л ажиллаж буй салбараа хөгжүүлэхийг хүсч байсны дээр удирдаж байсан багтайгаа ажиллах таалагдаж байсан. 


3. АСУУДАЛ БОЛ ЕРДӨӨ Л АЖЛЫН НЭГ ХЭСЭГ 


Нэг талаас, Буароны гэр бүлийн гишүүн биш ч энэ гэр бүлдд хамаарах хүмүүстэй үр дүнтэй ажиллах шаардлагатай байсан. Аажимдаа би өөрийн байр суурийг мэдэх ёстой гэдгийг ухаарсан юм. Гэхдээ нөгөө талаас Кристиан Буаронд байгууллага болон багаа удирдахад нь туслах ёстой байлаа. Асуудал олон гардаг. Заримдаа энэ асуудлын шийдлийг би огт мэддэггүй. Тиймээс компанийнхаа ололт амжилт, үр ашгийн тал дээр анхаарлаа төвлөрүүлж ажилладаг юм. Захирал хүн гэдэг асуудал шийдэхийн төлөө л ажилладаг. Үүнийх нь төлөө л түүнд цалин өгдөг юм шүү дээ. 


4. БҮТЭЛГҮЙТЭЛ БҮР ДАЛД БОЛОМЖИЙГ ИЛТГЭДЭГ 


 2011 онд Италийн нэг блогч эмийн тухай сөрөг мэдээлэл бүхий  нийтлэл гаргасан байв. Энд манай лабораторын нэг бүтээгдэхүүн багтсан байлаа. Бид түүнтэй холбогдож, манай бүтээгдэхүүний гэрэл зургийг устгахыг шаардах нь зүйтэй гэж үзсэн юм. Гэвч цензур тавих гэсэн оролдлого нь гагцхүү сөрөг агуулгатай шуугиан бий болгодог гэдгийг эндээс олж мэдсэн.

Хэдэн долоо хоногийн дараа гэхэд л энэ мэдээлэл дэлхий даяар тархаж, блог, твиттер, телевиз, сонинуудаар тархсан юм. Үнэхээр аймшигтай байлаа. Гэлээ ч бид эндээс блогчдын нөлөөллийг ойлгож, хүн уншдаггүй, нэг их анхаардаггүй ч гэсэн олон нийтийн сүлжээ хүмүүст ихээхэн нөлөөлдөг гэдгийг мэдэж авсны дээр цахим орчинтой холбоо харилцаатай ажиллахад түлхэц болсон юм. 


5. ЧАДВАРТАА БҮҮ ЭРГЭЛЗ 


Тууштай зан эмэгтэй хүнд нэн чухал. Эмэгтэйчүүд зарим тохиолдолд өөрийгөө ухаантай авьяастай учраас биш харин үзэсгэлэнтэй сэтгэл татам, даргадаа таалагдсан учраас л энэ дайны албан тушаал хашиж байна гэж бодох нь элбэг байдаг. Үнэнэ хэрэгтээ эмэгтэйчүүд нөөц боломжоо дайчлахын тулд эрчүүдээс ч илүү их хөдөлмөрлөдөг. Тиймээс чадвартаа бүү эргэлз. 


6. ЭЦСИЙН ЗОРИЛГОО НАРИЙН ТОДОРХОЙЛ 


Өмнөө хувийн болон ажил хэрэгтэй холбоотой зорилт тавихдаа би яг юунд хүрэхийг хүсч байна гэдгээ бодитоор төсөөлөн улмаар үйл ажиллагааны төлөвлөөнүүд зохиодог. Ингэснээр, бүхнийг зөв дарааллаар гүйцэтгэвэл бодсон санасан бүхнээ хэрэгжүүлж чаддаг юм. Би өмнөө хэт олон зорилт тавьдаггүй. Зорилтуудаа яаралгүй нэг нэгээр нь төсөөлөн бодож, дараа нь урагш хөдлөдөг. 


7. АЖИЛТНУУДЫН БОЛОМЖИЙГ БОДИТООР ҮНЭЛ 


Би нөхцөл байдлын менежментийг хариуцдаг гэж хэлэхэд болно. Ажил үүрэг гүйцэтгэхэд сэдэл болон эрх мэдэл гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэг байдаг. Ажилтанд зөвхөн сэдэл байгаад шаардлагатай эрх мэдэл байхгүй бол удирдлагын зүгээс хуваарилалт хийх ёстой. Эрх мэдэл болон сэдэл аль аль нь байвал төлөөлөх үйл ажиллагааны талаар ярих боломжтой. Бид ингэж л салбарын захирлуудтай ажилладаг. Тэдэнд шаардлагатай бүх эрх мэдлийг өгнө, харин тэд хийсэн ажлынхаа талаар тайлагнана. 


8. АСУУЛТ ТАВИХААС БҮҮ АЙ 


Нэгэнтээ надаас туслалцаа авч байсан хүмүүсийн 90 % нь өөрсдөө тусламж хүсч байсан юм. Тиймээс бусдаас тусламж авах хэрэгтэй. Надад ч гэсэн дарга, хамт олон, гадны экспертүүд гээд хүмүүсээс тусламж авах хэрэг гарна. Мөн ажилтнууд надтай зөвлөлдөхийг хүсвэл манай өрөөний хаалга үргэлж нээлттэй байдаг.  Гэвч ингэж зөвлөлдөхөөр ирэх хүмүүс тун цөөн. Бусдаас тусламж зөвлөгөө хүссэнээр өөрийгөө чадваргүй мэт харагдуулна гэж хүмүүс бодож, бусдаас тусламж авдаггүй. Гэтэл асуулт асууж, зөвлөгөө авснаараа ажилд үргэлж чухал нөлөө үзүүлдэг. 


9. ХӨДӨЛМӨРӨӨ БОДИТООР ҮНЭЛЖ СУР 


Эрчүүд, эмэгтэйчүүдийн цалин ижил тэгш байхыг Францад хуульчилсан байдаг. Гэлээ ч эмэгтэйчүүд эрчүүдийн адилаар өөрийн цалин хөлсний хэмжээний талаарх байр сууриа зоригтойгоор илэрхийлэх хэрэгэтй. Өөртөө болон өөрийн хүчинд итгэх итгэлээс энэ бүхэн хамаарна.  


10. ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАРХИАРАА ЗОХИО 


Чадвар болон боломждоо тааруулж шийдвэр гаргах хэрэтэй. Миний бодлоор хүн “тархи-зүрх-бие”  гэсэн зарчмаар ажилладаг. Тархи бол аливаа үйлдлийг яагаад хийх болсон учир шалтгааныг төлөөлөх бол зүрх чухамхүү ямар шалтгаанаар энэ үйл ажиллагааг хийхийг хүсч байгааг, харин бие үр дүнд хүрэхийн тулд ямар тодорхой үйлдлүүдийг хийх ёстойг төлөөлдөг. Тиймээс тархиараа шийдвэр гаргаж, төлөвлөгөөгөө зохио. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ