Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна
2019-12-25

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн  хагаст цас орж цасан шуурга шуурна.



2019 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын  нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын  нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндийгөөр 21-26 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.



УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин