Энэ оны хамгийн их борлуулалттай утас iPhone XR

Counterpoint Research компанийн шинжээчид энэ онд дэлхий даяар хамгийн их борлуулалттай байсан арван ухаалаг утсыг нэрлэжээ.
2019 оны гуравдугаар улиралд хамгийн их борлуулалттай загвар нь iPhone XR байсан бөгөөд нийт борлуулалтын гурван хувийг энэ ухаалаг утас эзэлсэн байна. Apple корпорацийн өөр нэг загвар болох iPhone 11 жагсаалтын тавдугаарт бичигджээ.
Харин хоёр болон гуравдугаар байранд Samsung Galaxy A10 болон A50 утаснууд зах зээлийн 2,6 , 1,9 хувийг эзлэснээрээ тус тус бичигдсэн байна. Самсунгийн Galaxy A20 жагсаалтын долоодугаарт эрэмблэгджээ.
Эдгээрээс гадна хамгийн их борлуулалттай ухаалаг утаснуудын тоонд Oppo A9, A5s болон A5, Xiaomi Redmi A7 мөн Huawei P30 утаснууд багтсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ