Ерөнхийлөгчид УИХ-ын сонгууулийн хуульд хориг тавих хүсэлт хүргүүлнэ
2019-12-25

УИХ-ын сонгуулийн хуулийг парламент батлаад байгаа. Уг хуульд "авлига, албан тушаалын хэргээр шийтгүүлсэн бол нэр дэвшихийг хориглоно" гэсэн заалтыг оруулсан билээ. Үүнтэй холбогдуулан улс төрийн намууд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын сонгуулийн хуульд хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээ мэдэгдэв.  МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тулга: "Ерөнхийлөгч Х.Баттулгыг бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын сонгуулийн тухай хуульд бүхэлд нь хориг тавихыг хүсэж байна. Биднийг зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнийг нэр дэвших эрхгүй болсонтой холбоотойгоор уг шаардлагыг хүргүүлж байна гэж бүү бодоорой. Сонгуулийн хууль Эрүүгийн хуулиас давж, хүнийг насан туршид нь яллах болчихоод байна. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол УИХ-ын сонгуулийн тухай хууль дээр төрийн тэргүүн ч  үгсэн хуйвалдсан гэдэг дүгнэлтэд хүрнэ. Бид Үндсэн хуулийн цэц, НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана”  хэмээв. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин