Дүүжин тээврийг нэвтрүүлнэ
2019-12-25 16:52

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийтийн тээвэрт шинэ төрлийн тээвэр нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

 

“Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлах болов. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байна. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолжээ. 

 

“Цахилгаан соронзон тээвэр төсөл”-ийг олон улсын албан ёсны хөгжлийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Таван шар орчмоос Офицеруудын ордон хүртэл 14 зогсоолтой шугам тавих юм. Энэ чиглэлд өдөрт 21 мянга орчим хүн зорчих бөгөөд Энхтайвны өргөн чөлөөний ачаалал 68 хувь буурна. 

 

Тусгай замын автобус BRT-г 2020 онд эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлнэ. Дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөжээ. Ингэснээр замын түгжрэл 20-30 хувь буурна гэж тооцоолсон байна. Энэ автобус нь замын голоор тусгайлан зассан, зөвхөн өөрийн зориулалтын замаар зорчих бөгөөд бусад тээврийн хэрэгсэлтэй зам булаалддаггүй онцлогтой юм.  

Shuud.mn
Сонин хачин
Утасгүй дүүжин галт тэрэг гүүрэн дээр зүүгдээд явдаг
2019-12-30
вакум хоолойн тээвэр агаарын такси брт-ийн төрөл busway нарийхан замтай улаанбаатарт явуулвал тохирно
2019-12-30
ergui sdagiin yarij setgej bgaa ni wahahahahha
2019-12-26
конверийн систем байвал зүгээр бишүү. урсаад урсаад явчихуул .ккк
2019-12-26
Зочин:
За тэгч ч амиараа лэнчин таьихаа больцгоох уу даа. Аюулгүй байдал хаана байхав
2019-12-26
метро:
метрогоор явмаар бна ааа агаарт дүүжлэгдээд хөлдөх байх аа
2019-12-26
Zochin:
Agaariin Taxi Mongol shig Huiten gazar tohiromjgui, Metro deer .
2019-12-26
агаарын такси
2019-12-26
Зочин:
Оюуны ундраа цавчаа хийх нь дээ
2019-12-25
Метро нь дээр бх аа манайх шиг хүйтэрдэг газар тохирно.Унаа хүлээж гадаа зогсохгүй даарахгүй хурдан газар доогуур шууд налайхаас толгойд хүртэл бүр цаашаа хол явуулбал хот тэлнэ шүү дээ.
2019-12-25
Ulgert itgey
2019-12-25
Монгол:
Метро бариачээ. Хэлэх үг алга
2019-12-25
ККК...:
ТЭГСЭНД ОРВОЛ БЭЛЭЭХЭН ЦАС МӨСӨӨР ХУЧИГДСАН ЗАМ ТАЛБАЙ ДЭЭГҮҮРЭЭ ЦАНАТАЙ НЬ ЦАНААРАА ЦАНАГҮЙ НЬ ЧАРГААРАА ЯВЦГААЯ. ЗАЛУУС НЬ КОНЬКИ УГЛААД . ЯДАЖ Л ЦАНА ЧАРГА ТЭШҮҮРИЙН СПОРТОО ХӨГЖҮҮЛЧИХНЭ. ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ , ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙНА. ТҮГЖРЭЛЭЭ МАРТАНА. ЗАМ ЦЭВЭРЛЭХ ГЭЖ ҮЙЛЭЭ Ч ҮЗЭХГҮЙ.
2019-12-25
ergui sdagiin yarij setgej bgaa ni wahahahahha