Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна
2019-12-26
Гэрэл зургийг MPA.mn

 

Малчидиргэдтээвэрчдийн анхааралд: 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

 

2019 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх:  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндийгөөр 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Онон, Улз, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 14-19 градус,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин