Дипломатуудын машиныг цахилгаан машинаар солино

img

 

Их Британи улс хүрээлэн буй орчинд ээлтэй байх үүднээс  дэлхий даяарх 30 элчин сайдын яамны албаны машинуудыг цахилгаан машинаар солихоор болжээ. Энэ талаар Их Британийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлснийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2020 оны дөрөвдүгээр сард дипломат албад  Jaguar I-Pace загварын цахилгаан машинуудыг хүлээн авч эхлэх гэнэ. Нэгдсэн Вант Улсын Гадаад хэргийн яам дипломат албаа дэлхийн хамгийн экологид ээлтэй байгууллагын нэг болгохоор зорьж байгаа юм байна.

 

Энэ хүрээнд 2022 он гэхэд автопарк дахь машинаа 25 хувь, 2030 он гэхэд 100 хувь цахилгаан машин буюу агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй машинаар солихоор төлөвлөжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manai toriin baiguullagyn bux mashinyg nissan leaf-r soliyo
2019-12-26
иргэн:
Манай төрийн байгууллагуудын машиныг ингээч ээ.
2019-12-26