Германчууд дэлхийн хамгийн аюултай удирдагчаар Трампыг нэрлэв

Германд олон нийтийн дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Энэ судалгаагаар иргэдээс "дэлхийд хамгийн их аюул занал учруулж байгаа улс төрчид"-ийг асуусан байна.
Судалгааны дүнгээс харахад, цөмийн зэвсэг, пуужингийн туршилтаар дэлхий дахиныг "айлгадаг" Ким Жон Унаас илүүтэйгээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүн төрөлхтний аюул болж байна гэж германчууд үзжээ.
Тодруулбал, АНУ, ОХУ, БНХАУ, БНАСАУ гэсэн таван орноос хамгийн аюултай удирдагч нь Трамп гэж судалгаанд оролцсон хүмүүсийн 41 хувь нь хариулсан байна. Харин Путиныг аюул учруулж болохуйц төрийн тэргүүн гэж судалгаанд оролцогчдын найман хувь нь хариулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ