Усчин-аврагчид мэргэжлийн үнэмлэхээ гардав
2019-12-26

Нийслэлийн Онцгой байдлын газраас усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын усан спорт, сургалтын төвд усчин аврагчдын сургалтыг зохион байгууллаа.

 

 

Сургалтад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын 32 алба хаагч хамрагдаж, усчин аврагчаар бэлтгэгдэн, гэрчилгээгээ гардан авлаа.

 

This image has an empty alt attribute; its file name is 80251010_950214928683597_7153090383050702848_n.jpg

 

Аврагчид мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, усны аврах ажиллагааны багаж хэрэгсэл ашиглах, усанд осолдсон нэрвэгдэгсдэд үзүүлэх анхны тусламж, усны гүний шумбалтын хэрэгсэлтэй ажиллах чадварыг эзэмшлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин