ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж алба хаагчдад орон сууц гардуулав
2019-12-27

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ  АЛБА ХААГЧДАД ОРОН СУУЦ ГАРДУУЛЛАА

 

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр /2019.12.27/ Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.  

 

 

Тус уулзалтанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд, төв байрны алба хаагч нар оролцсон юм.

 

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2019 онд улсын төсвөөр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийсэн бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өгч алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс 5 алба хаагчид “Цагдаа-Амгалан 2” хотхонд байр бэлэглэлээ.   

 

 

Гурван өрөө байрны батламжийг найман хүүхэдтэй Дотоодын цэргийн 805 дугаар ангид эргүүлчин, ахлагч Базаррагчаагийн Гүррагчаад гардуулан өгсөн бол нэг өрөө байрны батламжийг ЦЕГ-ын Автобаазад цагдаа жолооч ажилтай, цагдаагийн ахлах ахлагч Чинзоригийн Чинбат, тус газрын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Гантөмөрийн Баттулга, ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвийн сантехникч Бадамын Буянжаргал, ЦЕГ-ын үйлчлэгч Нямсүрэнгийн Хандмаа, Хангалт үйлчилгээний төвийн үйлчлэгч Лхамжавын Баярмаа нар гардан авлаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Нямдорж биш улсын төсвөөс өгсөн юм бишүү!!! Ийм юмыг хүртэл булаацалдчих юмаа!!!
2019-12-30
Zochin:
Zuvmuusteee ugsun baina
2019-12-28
иргэн:
Буянтай сайхан үйл болжээ. Төр аваад байхгүй бас өгч чаддаг гэдгийг ингэж харуулах сайхан байна. НӨАТ гээд иргэдийг гошголруулж байгаад аваад байгаа шүү
2019-12-28
irgen:
yadaj heden ail bairtai bolsond bayartai baina
2019-12-28
сонгуулийн дараа бол ёстой no шүү дээ
2019-12-28
yes
2019-12-28
buun bayar buun buun bayaraa huu.Huuhduudiin umnaas bayarlaj baina...
2019-12-28
Zocnin:
Toriin iweel byuan hurtej sain ajil yilseeree terguulsen tsagdaagiinhandaa bayar hurgey
2019-12-27
Халх:
Энэ зөнөг дөрвөд Нямдорж сонгуулийн шоугаа хийж байгаа бололтой. Ичихгүй дараагийн сонгуульд орох нь л дээ. Тэр Увсдаа очиж нэр дэвш!!!
2019-12-27
yes
ZOCHIN:
dandaa ajilchdad ogson bna nudee oljee
2019-12-27
сонгуулийн дараа бол ёстой no шүү дээ