Улаанбаатарт 25 хэм хүйтэн байна
2019-12-29

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч  чангарахыг онцгойлон анхааруулж байна.

 

2019 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас хялмаална. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч 23-25 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин