ШУУД: ТЕГ-ын дарга Д.Гэрэл нарт генерал цол олголоо
2019-12-29

 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарим хүмүүст цэргийн дээд одон олголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн н/02 дугаар зарлигийг тус тус үндэслэн:

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Доржпаламын Гэрэл, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа Сайннямбуугийн Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Мангалсүрэнгийн Энх-Амар нарт Бригадын генерал цол олголоо.

 

Цол олгох ёслол өнөөдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, генерал цолын батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Албан тушаал:
Генерал цол шагнал биш албан тушаалын цол , том илогдоход огох зуйтэй
2020-01-01
Зочин:
Генерал цолыг шагнал шиг баярын үед өгдөгөө болиод албан тушаалд томилогдоход нь өгдөг болох хэрэгтэй.Мөн бөхчүүдэд наадамд сайн барилдсаных нь төлөө цэргийн цол өгдөгийг болих хэрэгтэй. Бөхийнхөө цол, чимэг, бай шагналаа авбал л болоо шүү дээ.
2019-12-29
Албан тушаал:
Генерал цол шагнал биш албан тушаалын цол , том илогдоход огох зуйтэй