"Баянмонгол" чуулга, "Харанга" хамтлагийн бүтээлүүд төрийн соёрхол хүртлээ
2019-12-29

 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж "Баянмонгол" чуулга, “Харанга” хамтлагийн  туурвисан бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ. 

 

Баянмонгол чуулгын удирдаач Б.Ганбат: 

 

Монголын орчин цагийн эстрадын урлагийг хөгжүүлэхэд 50 жил зүтгэсэн "Баянмонгол" чуулгад энэ шагналыг өгсөнд талархаж байна. Энэ шагнал бол "Баянмонгол" чуулгын үе үеийн удирдаач, хөгжимчин, дуучин хамт олонд олгосон шагнал юм хэмээв.

Ц.Энхманлай: Хамтдаа эв эе ямар хүчтэйг харуулж байна

Монголын рок попын амьд домог “Харанга” хамтлаг "Амьдрал", "Толин хул", "Зөвхөн Монголдоо", "Энэ бол дурлал биш", "Үгүйлэн санана" олон дууг амилуулан, уран бүтээлээ туурвиж ирсэн. Энэ онд  30 жилийнхээ ойгоор "Замд гаръя" тоглолтоо хийсэн билээ.   

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн соёрхол хүрсэн "Харанга" хамтлагийг урлагийнхан, бишрэн шүтэгчид нь Сүхбаатарын талбайд хүндэтгэлтэйгээр тосон авлаа. "Харанга" хамтлагийн ахлагч Ц.Энхманлай:

 

-Бидний 30 жилийн хөдөлмөрийг үнэлж, энэ хүндтэй шагналыг хүртээсэнд баяртай байна. Хамтдаа эв эе ямар хүчтэйг бас харуулж байа. Энэ мөн бидэнд цаашдаа ихийг хийж бүтээгээрэй гэсэн ташуур гэж ойлгож байна. Бид энэ ташуураа  хүлээж аваад замдаа гарна. 

 

Мөн энэ үеэр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан төрийн гурван өндөрлөг Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа давхацсан юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баян монгол чуулгынханд халуун баяр хүргэе.1968 оноос хойш хэдэн жил тѳв шуудангийн ягаан байшинд байрлаж байсан монголын радиогийн их студи хавиар бужигнаж байсан хэдэн залуус маань тѳрийн дээд шагнал хүртсэнд баяртай байнаа.заримыг чинь ТВ ийн нэвтрүүлгээр харж эрүүл саруул,энх тунх байгаад чинь бас баяртай байна шүү.урт насалж,удаан жаргаарай та нар минь!
2019-12-30
Saikhaan saikhan. Ta nartaa tom bayar hurgey.
2019-12-29
Мпоп ийн Болдыг бодох ноо хийсэн бүтээлтэй чуулга хамтлаг 2 шүү.Баяр хүргэе
2019-12-29