Британийн ГХЯ-д хандсан хамгийн ХАЧИРХАЛТАЙ хүсэлтүүд
2019-12-30

 

Их Британийн Гадаад хэргийн яам жил бүр шинэ оны өмнөхөн хилийн чанад дахь дипломат төлөөлөгчдийнх нь газарт ирсэн хамгийн хөгжилтэй, хачирхалтай хүсэлтүүдийг нийтэлдэг уламжлалтай. 

 

Энэ онд хамгийн хөгжилтэй бөгөөд хачирхалтай 10 хүсэлтийн тоонд Шведийн иргэн эмэгтэй хүсэлт багтжээ. Түүнийг Винзорын цамхаг дахь хүлээн авалтад урьсан бөгөөд харин тэрбээр үдшийн гоёлоо сонгоход нь туслахыг Британийн консулын газрын ажилтнуудаас хүсчээ.

 

Мөн энэ жагсаалтад онгоцонд "аймшигтай хоол" өгсөн тухай нэгэн эрийн гомдол багтсан байна. Тэрбээр энэ хоолноос болж өөр агаарын тээврийн компанийн онгоцонд суудал олж өгөхийг дипломатуудаас гуйжээ. 

 

Харин Нигери дэх дипломат төлөөлөгчийн газарт рэпер 50 Cent-ийн дугаар олж өгөхийг шаардсан бол Британийн нэгэн иргэн Францад мартсан чихэвчийг нь эргүүлж олж өгөхийг дипломатуудаас хүссэн байна. 

 

Түүнчлэн энэ жагсаалтад багтсан хүсэлтүүд тунд А4 цаас 30 ширхэгийг зарах, зурагт зээлдүүлэх, нүүр будалтын мэргэжилтнийг "загнаж өгөх"-ийг хүссэн гээд олон хачирхалтай хүсэлтүүд багтжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин