БНХАУ 2022 оны Олимпод зориулж хурдны төмөр зам нээлээ
2019-12-30

 



Бээжин-Жанчхүү чиглэлийн өндөр хурдны төмөр зам ашиглалтад орсон талаар China Railway Corporation мэдэгдснийг Синхуа дамжуулжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, даваа гаригт нээлтээ хийсэн 174 км урттай төмөр зам нь 2022 оны Олимпийн наадамд бэлтгэх хүрээнд байгуулагдсан аж. 

 

Шинээр нээгдсэн өндөр хурдны төмөр зам Бээжин хотыг 2022 оны өвлийн олимп зохиогдох газруудын нэг болох Хэбэй муж дахь Жанчхүү хоттой холбох юм байна. Энэ замаар "Фусин" галт тэрэг аялах бөгөөд 350 км цагийн хурдтай энэ галт тэрэг  нэг хотоос нөгөө  рүү хүрэх зайг гурав дахин багасгах аж. Ингэснээр өмнө нь гурван цаг явж хүрдэг байсан бол галт тэрэг 55 минутын хугацааг аялалд зарцуулах юм байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
2 давхар хурдны галт тэрэг
2020-01-01
Barag:
5 dargiin hussan mongoor manaih metrotoi bolchihno shuu barag
2019-12-30