“The Hu” хамтлагийн гишүүдэд “Чингис хаан” одон гардууллаа
2019-12-30

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт гардуулахаар болсон билээ. Энэ жил анх удаа хамтлаг /байгууллага/-т “Чингис хаан” одон гардуулах болсон тул Их Эзэн Чингис хааны эснэн мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардуулсан юм.

 

Энэ үеэр аялан тоглолттой байсан “The Hu” хамтлагийнхан эх орондоо ирсэн тул өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзаад, “Чингис хаан” одонгийн энгэрийн тэмдгийг зүүн өгч, эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж байгаад нь баяр хүргэлээ.

 

 

Шагнал гардуулах ёслолд тус хамтлагийн гишүүд болох:

  1. Үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог
  2. Хамтлагийн ахлагч, морин хуурч Ц.Галбадрах
  3. Төмөр хуур, цуур хөөмийч Г.Нямжанцан
  4. Морин хуурч, хөөмийч Б.Энхсайхан
  5. Товшуур хөгжимчин Н.Тэмүүлэн
  6. Бөмбөрчин Г.Одбаяр
  7. Соло гитарчин А.Жамбалдорж
  8. Басс гитарчин Б.Батхүү
  9. Хэнгэрэг М.Өнөмөнх нар оролцлоо.

 

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

 

Shuud.mn
Сонин хачин
учиргүй сайхан хүлээж аваад баярлаад хөөрөөд байсан чин өмхий комунистууд байсан байна шдээ. улс төрийн дууны ху хамтлаг юмбна. ху гээд байгаа чин хувьсгалт намаа билэгдсэн юм байна
2020-01-06
Малчин:
Тийм шүү, даяаршиж байгаа нийгэмд өөрийн өнгө төрх, уламжлалаа хадгалж үлдсэн ард түмэн, улс орон л үнэлэгдэнэ. Та бүхэнд амжилт хүсье
2020-01-04
Монголхүү:
Гайхамшигтай залуус...Бахархаж, баярлаж байна. Үнэндээ монгол хэлээр дуулсан дуу дэлхийг ийнхүү байлдан дагуулна гэж зүүдэлсэн ч үгүй. Гэтэл гадаадынхныг дуурайгаагүй, жинхэнэ монгол ардын урлагаас үүдэлтэй урлаг ийм хүчтэй, түүний дээр тэрхүү урлагийг дэлхийн сонорт хүргэх авьяастан залуус төрсөн нь гайхамшиг...Хэрвээ бусдыг дуурайсан бол хэзээ ч ийм амжилтад хүрэхгүй байсан нь тодорхой...Улам их амжилт хүсье!Чингис хаан ухааны болон зэвсгийн хүчээр, Та нар урлагийн хүчээр дэлхийг байлдан дагуулж байна. Урагшаа!!!
2019-12-31
kk:
https://ref.kickex.com/26b530c400ffe57bf76ef20394fb6512
2019-12-30
Сүүлийн үед дуу, кино, ном гээд үзэж сонсож, уншивч сэтгэлд хүрэх нь үгүй болчихоод өөрийгөө "хүнээ байж" байгаа юм болов уу гэж бяцхан эмээж байлаа. Гэтэл үгүй байж шүү дээ, "сэтгэл хөдлөх сайхан мэдрэмж"-ийг бүр мартчихсан байснаа энд эргэн санах гэж. Энэ дууг сонссон өөрийгөө азтайд тооцно. Юутай сайхан аз жаргал вэ!!! Баярлалаа The Hu. Чиний үнэнч дэмжигч байя. "Эх хунгийн домог", "Ширэг... Ширэг" гээд сонсохгүй өнгөрүүлэх өдөр гэж байхгүй болов оо ...
2019-12-30