Сүүлийн 10 жилийн шилдэг тамирчныг нэрлэлээ
2019-12-30

 

Ассошейтед Пресс агентлаг сүүлийн 10 жилийн шилдэг тамирчнаар Леброн Жеймсийг нэрлэжээ. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогч Леброныг "хаан, аварга" хэмээгээд нэг ч сагсан бөмбөгчин 10 жилийн хугацаанд түүн шиг их тоглож, шагнуулаагүй хэмээн цохон тэмдэглэсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, плей-оффыг тооцохгүй бол Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд сүүлийн 10 жилд Леброн Жеймсээс их оноо цуглуулсан нэг ч тамирчин байхгүй гэнэ.

 

2010 онд шилдэг тоглогчдын жагсаалтад 124 дүгээрт бичигдэж байсан тэрбээр одоо Коби Брайант, Карл Мэлоун, Карим Абдул-Жаббар  нарыг гүйцэж түрүүлж байгаа аж.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин