Үр хөврөлийн ДНХ-г өөрчилсөн эрдэмтэн хорих ялаар шийтгүүлэв
2019-12-30

 

Үр хөврөлийн ДНХ-г  өөрчлөн, ихэр хүүхдүүд төрүүлэх хууль бус туршилт хийсэн  Хятадын эрдэмтэн Хэ Зянькуйд Шэньжэн хотын шүүх гурван жилийн хорих ял, гурван сая юанийн торгууль ноогдуулсан талаар ТАСС агентлаг мэдээллээ.

 

Эрдэмтэн Хэ Зянькуй түүхэнд анх удаа хүний үр хөврөлийн ДНХ-г өөрчилсөн тухайгаа 2018 оны 11 дүгээр сард мэдэгдэж байв. Тэрбээр нөхөн үржихүйн эмчилгээ хийх явцдаа долоон хос үр хөврөлийг өөрчилсөн ч зөвхөн нэг жирэмслэлт үр дүнгээ өгсөн нь 11 дүгээр сард мэндэлсэн хоёр ихэр охин хэмээн мэдэгдэж байлаа. Ийнхүү ДНХ-г өөрчлөх болсон гол зорилго нь удамшлын өвчнийг эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэх бус харин жирийн хүмүүст байдаггүй ХДХВ болон ДОХ-ын халдварыг эсэргүүцэх чадварыг бий болгох явдал гэж тэрбээр онцолж байсан юм. 

 

Гэвч түүний энэ үйлдлийг ёсзүйгүй хэрэг хэмээн үзэж,  Зянькуйг 2021 оны нэгдүгээр сар хүртэл албан тушаалаас нь  чөлөөлсөн гэж Шэньжэн хотын Шинжлэх ухаан, техникийн өмнөд их сургууль мэдэгдэж байв. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин