СПОРТ-2019: Токиогийн олимпийн эрхийг тамирчид хүртэж, дэлхийн тамирчинд иргэншил өглөө
2019-12-31

Хүн төрөлхтний цэнгэл баяр-Зуны олимпийн наадмын өмнөх жил буюу 2019 он Монголын спортын хувьд хэлж ярихад даруухан, гялтайх амжилт маруухан өнгөрч байна. Энэ оныг Монголын тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ердөө зургаан хүрэл медальтайгаар өндөрлүүлж байгаа нь үүний нотолгоо.

 

Жүдоч М.Уранцэцэг Токиод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийн дэвжээнээс иж бүрэн медалийн цуглуулгатай болов.

 

Үрийн зулай үнэрлээд удаагүй хүндийг өргөгч М.Анхцэцэг ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалийг өөрийн хүчээр авлаа. Боксчин Э.Цэндбаатар дуслуулсан хөлс, зүтгэсэн хөдөлмөрийнхөө үр дүнд дэлхийн медальтны эгнээнд анх удаа багтав.

 

Чөлөөт бөхийн гурван бүсгүй ч Казахстаны нийслэлээс бас хүрэл медалийн олзтойгоор эх орондоо ирсэн. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга, олимпийн медальт С.Батцэцэг хүрэл медалиар энгэрээ мялааж, мөн л иж бүрэн медалийн сантай боллоо. Б.Шоовдор бүсгүй жил дараалан хүрэл медалиа зүүж, түүний нутгийн дүү Б.Болортуяа бөмбөрцөгт нэрээ үлдээж чадав.

 

Медалиар дүгнэж жигнэвэл ийм л амжилтаар 2019 оныг үдлээ.Токиогийн олимпийн эрхийг одоогоор 10 тамирчин хүртсэн, анх удаа спорт тоглоомын төрлөөр олимпод оролцох эрхээ биелүүлсэн, манай  түүхэнд анх удаа дэлхийн түвшний тамирчныг легионерээр урьж иргэншил өгсөн гэх мэт зүйлсийг нэмж өгүүлж болно.

 

Допингийн хэл ам дотоод гадаадгүй хөвөрч, спортынхны эв түнжингүй, биенээ үгүйсгэсэн харилцаа аанай л хэвээрээ байна. 

 

Ийнхүү олимпын өмнөх жилээ үдэж байна. Ирэх онд спортынхныг "улсын шалгалт"-ын жил хүлээж байгаа. 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Mgl:
Molom sain barildah baihaa kkk
2020-01-02
urisan geed yu yariad bayna , uls tureiin asuudlaas bolood irgenshil khussen baykh shuu , dugnekh geed baywal asuudlaa medej medemkhiireerey
2019-12-31
Дэлхийн тамирчин ч гэх шиг. Олимпийн өмнө шалгуур хийгээд хэн жиндээ ялсаныг нь явуулах ёстой. Ууганбаатар өмнө нь энэ Ираныг олон ялж байсан. Энэ удаад ч Ялаад Олимп явна гэдэгт итгэлтэй байгаа шүү
2019-12-31