“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн болно
2019-12-31

 

Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан арванхоёрдугаар  сарын 31-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө”  шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг.

 

Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр төв талбайд ААН, байгууллагууд халуун ундаа, зууш баярын худалдаа гэх мэт төрөл бүрийн үйлчилгээг үзүүлэх аж.


Баярын үдэш хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Улсын 31 байцаагч хяналт тавьж ажиллана.

 

 “Улаанбаатарын мөнгөн шөнө баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд их багтаамжийн 18 автобус иргэдэд үйлчилнэ. Талбайн хойд урд баруун зүгт 12-30 минутаас 02 цаг хүртэл автобус иргэдэд үйлчлэх юм байна. 

 

Shuud.mn
Сонин хачин