Зогсоолд байсан дөрвөн автомашин шатжээ
2020-01-02

 

Орон сууцны гаднах зогсоолын орчимд гал гарсны улмаас дөрвөн автомашин шатсан хэрэг гарчээ.

 

Тодруулбал "Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны дэргэд иргэн Б-гийн “Тоёота Приус 20” загварын суудлын автомашин, Ч-гийн “Тоёота Приус 30” загварын суудлын автомашин, М-ийн “Тоёота Коровон” загварын суудлын автомашин, Д-гийн  “Санта Ри” загварын суудлын автомашин шатаж байна" гэсэн дуудлага 2020.01.01-ний өдрийн 05:03 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 05:08 цагт очиж, 20 минут ажиллаж галыг унтраасан байна. 

 

Иргэд, оршин суугчид уг гал түймрийг хогийн цэгээс үүдэлтэй гарсан. Улмаар зогсоолд байсан автомашинууд шатсан гэдгийг хэлж байна. Албаныхан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zogsool deer gej bich l dee...
2020-01-03
харин тийм ээ, нэг нэгнээсээ хуулаад биччихдэг юм уу хаашаа юм ,мэдээ.мн сайт бас яг ингэж алдаатай бичсэн байна билээ
2020-01-02
Чухал биш:
“Тоёота Коровон” загвар, “Санта Ри” загвар гэж байдаг юм уу?
2020-01-02
харин тийм ээ, нэг нэгнээсээ хуулаад биччихдэг юм уу хаашаа юм ,мэдээ.мн сайт бас яг ингэж алдаатай бичсэн байна билээ