ISO стандартуудын хэрэгжилтээр ЭНЕРЖИ РЕСУРС тэргүүлжээ
2020-01-02

 

 

Олон улсын ISO стандартуудыг уурхайдаа цогцоор нь нэвтрүүлж, хэрэгжүүлснээрээ Энержи Ресурс компани Монголоос анх удаа чанарын удирдлагын Демингийн шагналыг хүртжээ.

 

Дэмингийн шагналыг чанарын удирдлагын дээд шагнал бөгөөд улс, бүс нутаг, тив, дэлхийн хэмжээнд олгодог байна.

 

Энержи Ресурс өнгөрсөн жил Ухаа худаг цогцолборын Нүүрс баяжуулах үйлдвэртээ Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо OHSAS 18001:2007 гэсэн олон улсын гурван төрлийн стандартаар Менежментийн тогтолцоог Монголдоо анх удаа нэвтрүүлсэн. Ингэснээр бүтээгдэхүүний чанар, үйл ажиллагааны бүтээмжийн чиглэлд ахиц гаргаж, олон улсын жишгийг эх орондоо нутагшуулсан байна.

 

Цаашид ISO стандартуудын хэрэгжилтийг улам сайжруулж чадвал Ази тивдээ болон дэлхийд өрсөлдөж, үйл ажиллагаагаа үнэлүүлэх боломжтой юм байна.

 

Манай улсын хувьд чанарын Демингийн шагналыг өмнө олгож байсан удаагүй, 2019 оны эцэст анх удаа олгож буй нь энэ аж.

Shuud.mn
Сонин хачин