Ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна
2020-01-02
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасанаа дуулгасан. 

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-с дээш насны ахмадууд. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадуудын 68 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 32 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Энэ бол бидний 30-жилийн өмнө хүссэн Ардчлал нэртэй капитализм Хэрвээ байгуулж болдог байсан бол Коммунизм хүн төрөлхтний мөрөөдөл болсон нийгэм байлаа
2020-01-03
зочин:
Ийм балай ерөнхийлөгчөөр яанаа.Алаагүй баавгайн арь нөмрөв гэгч болж хэзээч эргэлтэнд орох нь тодорхойгүй уурхайгаас мөнгө босгож зээлийг хүчингүй болгоно гэнэ.Банк тэтгэврийн зээлийг хаачихлаа.Сар гарны дараа нөгөө цагаан сар.Цагаан сараар тэтгэврийн зээл авч өнгөрөөдөг хэдэн хөгшин будаа.Бас дээр нь зээлийг өрийг яаж хаах нь ч тодорхой бус.6000,? сая төгрөгийн эсвэл 600,0 мянган төгрөгийн зээлтэй хоёр хөгшин хоёулаа зээлээ тэглүүлэх үү.Огт зээл аваагүй нь яах вэ.Ийм бодлогогүй юм хийж суудаг балай,мэдрэлтэй ерөнхийлөгч огцорвол таарна

Иргэн:
Салхитын ордыг эдийн засгийн эргэлтэд оруултал дор хаяхад 2-3 жил хэрэгтэй. Шүүх, арбитр гээд л. Энэ попролоос болоод тэтгэврийн зээл зогсож байх шиг байна. Нуухийг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч боллоо
2020-01-03
Zeel abdag Baij
2020-01-02