Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв
2020-01-03

Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр нэгдүгээр сард агаарын температур баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градус хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

 

 

Харин хур тунадасны хувьд Баян-Өлгий аймгийн ихэнх нутаг, Ховд аймгийн өмнөд, Завхан аймгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

 

 

Түүнчлэн нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үер зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч бага зэрэг чангарна.

Shuud.mn
Сонин хачин