Санхүүгийн тооцоо судалгаа хийх хэрэгтэй

ҮАБЗ-ийн гишүүдийн санал нэгдсэн тэтгэврийн зээлийг тэглэх асуудалд шинэ оны анхаарал татсан халуун сэдэв болж байна. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтын байр суурийг сонслоо. Тэрбээр:
-Эдийн засгийн хувьд санхүүгийн схем зохиож шийдэхээс энэ асуудал хамаарна. Улсын төсөв үүнийг даах бололцоо байхгүй. Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар асуудлыг шийднэ гэж Ерөнхийлөгч ярьж байсан. Салхитын мөнгөний ордод бонд босгоод, тэр бондоороо зээлээ чөлөөлөх, буцааж Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж бондоо төлөх схемээр явах гэж байгаа юм болов уу гэж харсан.Тийм учраас маш сайн тооцоо судалгаа хийх хэрэгтэй гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ