Хөгжлийн банкны захирал Г.Амартүвшин ажлаа хүлээлгэн өгчээ

УИХ-ын сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчид сонгуулийн жилийн өмнө ажлаа хүлээлгэн өгсөн байх заалттай. Энэ дагуу зарим төрийн албан хаагчид ажлаа хүлээлгэн өгчээ. Тухайлбал ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн оны өмнөхөн ажлаа хүлээлгэн өгсөн. Түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж эх сурвалж мэдээлж байгаа.
Тэгвэл Хөгжлийн банкны захирал Г.Амартүвшин мөн ажлаа хүлээлгэн өгсөн байна. Оны өмнөхөн ажлаа хүлээлгэж өгсөн шалтгаан нь тодорхойгүй ч олон нийт түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж таамаглаж байгаа юм.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ