Ц.Нямдорж: Экологийн цагдаагийн алба байгуулна
2020-01-06

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийж байна.

 

Тэрбээр:

 

-Засгийн газрын хуралдаанаар олон асуудал хэлэлцэж байна. Экологийн цагдаа байгуулахаар шийдвэрлэжээ. Төмөр замын цагдаа, замын цагдаагийн газар байсныг Тээврийн цагдаагийн газар гэж нэг бүтэцтэй болгохоор шийдвэрлэлээ. Мөн цагдаагийн газрын мэдээлэл, судалгааны нэг албатай болж байна. Манай цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцдэг. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн үзүүлэлт бууруулалттай байгаа хэмээлээ. 

 

Хэдэн хүний орон тоотой байх талаар сэтгүүлчийн асуултад "170 гаруй хүний орон тоо бий. Байгаль орчин хамгаалах чиглэлээр орон нутагт ажиллана. 2020 оны төсөвт энэ талаар тусгасан" хэмээн хариулав. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Бас хормойн донтонгуудыг "малладаг" цагдаагийн алба байгуулах хэрэгтэй болсон байна.
2020-04-08
Zochin:
Zuv demjij bna
2020-01-06
zochin:
Сайд та Нарны хүү, сарны охин компани өчнөөн олон хүнийг хуурч мэхэлж, залилан хийчихээд байхад яагаад чимээгүй байна вэ? Энэ талаар анхааралдаа авч арга хэмжээ авч өгөх хүн чанар танд байна уу?
2020-01-06
Байгаль орчны яам юу хийх вэ. Давхардаад байгаа юм биш үү. Төр л данхайгаад байх юм.
2020-01-06