Австрали: Түймэр унтраахад бороо нэмэр болохгүй нь
2020-01-06

 

Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн ойн түймэрт автсан Австралийн зарим бүс нутгуудад  өчигдөр буюу ням гаригт багахан бороо орсон ч энэ нь гал түймэртэй тэмцэхэд ямар ч нэмэр болоогүй талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

 

Тус улсын Шинэ Өмнөд Уэльс мужид 150 ойн түймэр бүртгэгдсэн бөгөөд түймрийн гуравны нэгийг цурманд оруулж чадаагүй гэнэ. 

 

"Байшин, барилга зэрэг ямар нэг зүйлийг аварч болохуйц газруудыг бид сонгон ажиллаж байна. Энэ бол түймэртэй хийж буй дайн. Ялалт байгуулна гэсэн найдлагатайгаар бид ойн түймрийг унтраахаар явдаг. Хаа сайгүй ялалт байгуулж чадахгүй, гэхдээ бид өнгөрсөн шөнө муугүй үр дүнд хүрлээ" хэмээн Шинэ Өмнөд Уэльс мужийн галын албаны төлөөлөгч мэдэгджээ.

 

Австралийн ихэнх нутаг дэвсгэрийг хамарсан гал түймрийг унтраахаар 3000 гаруй гал сөнөөгчид ажиллаж байгаа бөгөөд мөн тэдэнд олон тооны сайн дурынхан тусалж байгаа аж.

 

 

Австралийн зүүн өмнөд болон дорнод эрэг бүхэлдээ шатаж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хатан бүүвэй:
эмэгнэл илэрхийлий
2020-01-07