Талбай дээр бие зассан Д.Нэмэхбаярын хахуулийн хэргийг шүүнэ
2020-01-07

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төрийн албан хаагч Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 9-ны өдрийн 09.00 цагт товлогджээ.

 

Төв талбайн ногоон байгууламж руу бие зассан гэх үйлдлээрээ олны дургүйцлийг хүргээд байсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа санхүүгийн хэлстийн мэргэжилтэн асанД.Нэмэхбаярыг АТГ-аас мөрдөн шалгах үед гэрээс нь 14 сая төгрөг бэлнээр олдсон байдаг. Мөнгийг тэрбээр хээл хахуульд авсан гэдгээ мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Д.Нэмэхбаяр нарыг "Үдийн цай" хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр буруутган, шүүж байгаа юм.

 

Н.Раднаасэд, Д.Нэмэхбаяр, Х.Батсайхан, Д.Энхтайван, М.Отгондулам, Э.Энхзаяа, Ж.Ховор-Эрдэнэ нарын 11 хүнд Эрүүгийн хуулийн 22.4.2, 22.5.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Эрүүгийн хуулийн

 

22.4 дүгээр зүйл.Хахууль авах

 

2.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

 

1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ану:
Хахуульд авсан мөнгөөрөө нэг саыхан жорлон барьчихгүй дээ.
2020-01-08
iim maraalgui hun avilgal avah n enuuhend
2020-01-08
Ajil ni jorlongui um bh daa
2020-01-07
Харваас хээр гадаа дураараа шээгээд сурчихсан хөдөөний халтар баньд.
2020-01-07
IIM L ERGUU LALARUUD TURIIN ALBA KHAAGAAD KHAKHUULI AWAKHAA L KHAMGIIN TURUUND SURCH BAYNA SHUU DEE , KHELEKH CH MUU UG OLDOKHGUY YUM
2020-01-07
Ork
2020-01-07
шээсий нь долоолгох байсийн
2020-01-07
шээс хатсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан ха ха ха
2020-01-07
Иргэн:
Шээж ч сураагүй халтар новш хахууль авахыг хамгийн түрүүнд сайн сурчээ
2020-01-07
Ану:
Хахуульд авсан мөнгөөрөө нэг саыхан жорлон барьчихгүй дээ.
Ajil ni jorlongui um bh daa