Иргэдийг талцуулсан ТӨР
2020-01-07

 

 

Төрийн тэргүүний шинэ оны мэндчилгээий срюприз "ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх" асуудал эдүгээ гэрлийн хурдаар шийдвэрлэгдэхээр Засгийн газраар хэлэлцэгдэн, хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын босго даваад байна. Ахмадуудын тэтгэвэрийн зээлийн тэглэх зөвлөмжийг ҮАБЗ-өөс Засгийн газарт чиглэл өгсний дагуу ажлын хэсэг байгуулагдан хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсаныг МАН-ын бүлэг дэмжлээ. 

 

Яаралтай горимоор хэлэлцэх уг хуулийн төсөл “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” нэртэй. Ингэснээр зөвхөн өндөр настны тэтгэврийн зээлийг бус групп, тэтгэмж, цэргийн тэтгэвэр авдаг нийгмийн массыг хамруулжээ. 

 

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270.0-370.0 мянган төгрөг авч байгаа аж. 2019.12.31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тэд арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өр, хүү төлбөрийг төлөх зэрэг зорилгоор зээл авчээ. Тэтгэврийн зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараатай арга хэмжээ авч, 1 жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 8 хувиар бууруулж 10 хувьд, 1 жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэснээс гадна сарын тэтгэврийн 70 хувьд зээл олгох, үлдэх 30 хувийг заавал ахмадуудад үлдээж байхаар шийдвэрлэсэн байдаг. Гэсэн ч тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад орох, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор ҮАБЗ-өөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, цаашид тэтгэвэр барьцаалсан зээл олгохгүй байх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан.

 

Засгийн газраас өргөн барьсан  хуулийн төсөлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг удаа тэглэх харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар бүрдүүлэх аж.Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тооцооллоор цэвэр ашиг нь 1 их наяд 50.4 тэрбум төгрөг болохоор байгаа юм.Төслийг УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэнэ. Төсөл батлагдсанаар иргэддээ байгалийн баялаг ашигласнаас олох орлогын өгөөжөөс хүртээх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.2 дахь заалт хэрэгжих, ахмадууд тэтгэвэр барьцаалсан зээлийн өрөөс чөлөөлөгдөх, цаашид дахин тэтгэврийн зээлийн дарамтад өртөхгүй байх ач холбогдолтой юм.   

 

Ийнхүү олон сараар тэтгэврийн зээлээ авсан иргэдийн магнай Цагаан сарын өмнө тэнийж, баярлаж байгаа бол тэтгэврийн зээл авахаас зайлсхийж, сар бүрийн тэтгэврээрээ амьжиргаагаа зохицуулж ирсэн иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч байна. Тэтгэврийн зээлээ тэглүүлэх иргэд танай голоор нэг баярлаж, зээлээс зайлхийдэг хэсэг нь манай голоор нэг бухимдн шаагилдаж байгаа нь үнэн. Учир нь тэд "иргэн бүр тэгш эрхтэй. Тэтгэврийн зээл аваагүй нь хохирол учиргүй" гэсэн бодит шаардлагыг л тавьж байгаа. Үүнээс урган зээл аваагүй ахмадуудад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох сошиал хөдөлгөөн өрнүүлж байгаа бол МАХН-наас тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг удаад төрөөс  нэг сая төгрөг олгохыг шаардаж байгаагаа мэдэгдсэн.  Гэхдээ эрх баригч хүчин тэтгэврийн зээлгүй 176 мянган иргэдийн асуудлаар ямар нэг арга хэмжээ авах талаар яригдаагүй байгааг онцолж байна. 

 

 

Басхүү УИХ дахь сөрөг хүчин АН-ын зөвлөл байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүрт тэгш хүртээхийг чухалчилж, шаардлага хүргүүлэхээ мэдэгдээд байна. Тэд хуулийн төсөл боловсруулснаа өчигдөр хэвлэлийн хурлаараа танилцууллаа. УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Асуудалд мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй.  Байгалийн баялгийн үр өгөөжийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хэрхэн хүргэх вэ гэдгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр судалгаан дээр үндэслэн гаргаж байсан. Газар доорх баялгаа 1997 оны Ашигт малтмалын хууль гарснаас хойш ямар байдлаар иргэн аж ахуйн нэгжүүдэд ашиглуулж байсан бэ гэвэл зөвхөн Ашигт малтмал, хайгуулын лицензийн хүрээнд ашиглуулж ирсэн байдаг. Стратегийн ордууд гэж тооцогддог УИХ-аас тогтоол нь гарсан 16 орд байгаа дээр нэмж стратегийн орд гэж тооцогдох, тогтоолын төсөлд тусгагдсан олон ордуудын асуудал яригдана. Бид хэнд ямар зарчмаар баялгаа ашиглуулж байгаагаа мэдэхгүй өнөөдрийг хүртэл явсан. Тиймээс хамгийн эхлээд иргэдийн тэгш бус байдал, нийгмийн ялгаа, орлогын тэнцвэргүй хуваарилалтыг арилгая гэвэл энэ баялгийнхаа хуваарилалтаас бүх зүйлийг эхлэх ёстой. Иймээс Ардчилсан нам анх  Ерөнхийлөгчид анх сонгогдоход нь албан даалгавар өгч байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Үүний гол санаа нь бол газрын баялгийг иргэдэд тэгш хүртээх, өгөөжтэй хуваарилах зарчмыг бий болгоход оршино. Энэ заалт Үндсэн хуульд орсон. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тухайлсан нэг орд эсвэл тухайлсан нэг нийгмийн нэг бүлэгрүү асуудлыг онцгойлж эхний ээлжинд хандахаас илүү үндсэн зарчимд анхаарч, Засгийн газар эндээс үйл ажиллагаа эхлэх ёстой.

 

Стратегийн ордоо хэрхэн яаж ашиглах зарчмаа тодорхойлохын тулд нэн тэргүүнд Төрийн нийтийн зориулалтаар ашиглах, эзэмших энэ баялгийг иргэн ААН-д ашиглуулах эзэмшүүлэх бол ямар зарчим баримтлах вэ гэсэн хуулиа батлах ёстой. Дан ганц Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах нь үүсээд байгаа нөхцөл байдлыг төгс шийдэх гарц биш. Энэ бол тухайлсан нэг хэсэг нийгмийн бүлгээ ялгаварлан авч үзэж байгаа шийдэл болно.Нийт иргэд аливаа нэгэн зээлийн дарамтгүй болгох тогтвортой эх үүсвэртэй болоё гэвэл зөвхөн Салхитын мөнгөний орд биш, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа, бусад групп компаниудын иргэдэд эзэмшүүлж болох хувийг УИХ-ын тогтоолоор батлан иргэдэд эзэмшүүлэх хэрэгтэй. Орд бүр тодорхой нөөцтэй. Үүнийг суурь хуулиар батлан УИХ-ын тогтоол гаргаж, хувьцаандаа жил бүр ноогдол ашгаа авдаг байхаар тодорхойлж өгөх хэрэгтэй. Ингэхээр зээлтэй зээлгүй гэж ялгахгүйгээр Монгол Улсын бүх иргэн хувьцааны ноогдол ашгаас жил бүр тогтвортой орлоготой болно. Энэ бол бодит гарц. Дараагийн асуудал бол ирээдүйн өв сангийн тухай хууль. Энэ хэрэгжиж байгаа өнөөдрийн хууль маань нийгмийн шаардлагаа хангаж чадахгүй байна. Иймээс Баялгийн сангийн тухай хуулийн төслөө Засгийн газар өргөн барих хэрэгтэй. Ирээдүйн өв сангийн хууль энэ жилээс баланс нь нэмэх болж, орлого хуримтлагдаж байгаа. Өмнө нь дандаа хасах байсан. Тэгэхээр энэ сан одоо төсвийн дутууг нөхдөг сан байх ёсгүй. Нийт иргэдэд хүртээмжтэй улсын эдийн засагт өгөөжтэй ашиглагддаг сан байх ёстой. Ингээд энэ хоёр хууль батлагдаж байж шийдэл нь зөв оновчтой байж, Үндсэн хуульд заасан тэгш хүртээмжтэй өгөөжтэй байх зарчмыг хангах юм" хэмээн байр сууриа илэрхийлээд байна. 

 

Харин эрх баригчид тэтгэврийн зээлгүй 176 мянган иргэний талаар ямар нэг арга хэмжээ авах эсэх тухай ярилцаагүй гэж мэдэгдээд байгаа. Цаашлаад иргэдийн тэтгэврийг төрөөс нэг удаа тэглэснээр улсын төсөвт ямар нэг дарамт ирэхгүй, тодотгол хийх шаардлагагүй гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг онцолсон. Учир нь  Засгийн газар батлан даахгүйгээр аж ахуйн нэгж бонд гаргах замаар асуудлыг шийдвэрлэж байгаа нь эдийн засагт  сөрөг нөлөөгүй гэж үзжээ. Тэгээд ч эрх баригчид 2020 оны улсын төсвийг хоёр их наядын алдагдалтай баталсан. Өнгөрсөн дөрвөн жил эдийн засгийн өсөлт иргэдэд мэдрэгдээгүй. Харин энэ удаад тэтгэврийн зээлийн тэглэлтээр зарим иргэд төртэй гэдгээ мэдрэх бол зарим нь ялгаварлан гадуурхалтыг үзэн ядаж байгаа.

 

Ийнхүү сонгуулийн жилийн шоу тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар эхэлж байна. Цаашлаад эрх баригчид, улс төрийн хүчнүүд ямар срюприз барихыг таашгүй. Энэ сонгуулийн жил сонгогчид бид улс төрчдийн срюпризээр дүүрэн байх ч сонголтоо өөрсдийн тааллаар хийхээ мэдэх биз. 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene shudarga bus shiidver Een maani93 nastai ungurdug jil zeel aviya geed huselt tavihad bankni ediin zasagch huleej avaagui uchir ni undur nastai bna ersdeltei gesen hariu ugsun du
2020-01-08
ахмад хүн:
74-тэй өвгөн үүнийг уншаад сэтгэгдлээ бичиж байна.Яг үнэн үндсэн хуульд заасан эрхээ эдлэж байна.
2020-01-08
Өө за өндөр настангууд бүүр хүн биш гэх шив ухаалаг утасгүй компьютер байхгүй ч гэх шиг тэгвэл 70 тай хөгшин бичиж байна чиний авч идсэн мөнгийг төр яахаараа төлдөг юм. Энэ чинь атаархал биш шудрага ялгаварлахгүй байх үндсэн хуульд заасан эрхээ л шаардаж байна
2020-01-08
ахмад хүн:
74-тэй өвгөн үүнийг уншаад сэтгэгдлээ бичиж байна.Яг үнэн үндсэн хуульд заасан эрхээ эдлэж байна.
Бат:
Бүх зээлдэгчдийн 95% 6 сая л байгаа үүнийг тойрч бүү улс төр хий аргатайдаа л зээл аваа гэж үү нэг удаа төр хаагаа л биз нэг хэсэг маань ч өргүй боллоо болоо юм биш үү
2020-01-08
иргэн:
30 саяын зээл авсан нь өргүй болоод 320,000 р аргацааж суугаад нь юу ч олдохгүй байгаа нь ариун явдал уу
2020-01-07
зочин:
Арчаагүй олхиогүй улсууд зээлдэж аргацааж амьдрахчаан болдог юм. Тэд л зээл аваад байна. Тэднийг л өөгшүүлэх нь байна. Банкны ажилтнууд тэтгэврийн зээлийг байх ёстой гэж үзсэн байна. Банкууд тэтгэврээс орлого олж байх юм. Зөв ч байж болно.
2020-01-07
AX:
Тэтгэврийн зээл авсан. Зээл хийгээд төлсөн. Тэр маань буруу байж дээ
2020-01-07
Монгол:
Эсэргүүцээд атаархаад барьцаад байгаа хүмүүс өндөр настангууд биш шүүдээ. Тэд нарт ухаалаг утас комьпютор байхгүй. Төрийнхөө сүлдэнд залбираад өргүй болчих юмсан гэж сууж байгаа. Өрөвдмөөр шдээ
2020-01-07
Зочин:
Хүн төрөлхтөн эрх чөлөө, шударга ёсны төлөө зуу зуун, мянга мянган жил тэмцсээр ирсэн. Зээлтэй хүмүүсийн зээлийг тэглэх нь шударга ёсонд үл нийцнэ. Монголын төр засаг шударга ёсны эсрэг байна. Энэ нь улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал, ёс суртахуун, шударга ёсыг тогтооход маш хортой, хорлонтой үр дагаварыг тарьж ургуулж байна.
2020-01-07
Үүнийг өндөр насны тэтгэврээ аваад зээл авсан одоо хөнгөлүүлэх гээд баярлаж байгаа манай настнууд мэдэхгүй л байгаа даа
2020-01-07
үнэн үг
2020-01-07
ган:
Бүх ахмадуудад зээлтэй зээлгүй хамаагүй 2,0 сая төгрөг тараагаад өгчих. Зээлтэй нь шууд зээлээсээ хасуулчихна. Энэ чинь шударга ёс. Эс тэгвэл энэ асуудал хэдэн жилдээ муу уршигтай зүйл болноо
2020-01-07
Батсайхан:
Халамжаас өндөр насны тэтгэвэр авдаг иргэд шугамын гадаа үлдэх нь байна шүү.Учир нь тэдэнд арилжааны банкнаас зээл авах эрхийг төр хязгаарласан байдаг.Энэ бол үнэхээр төр анхаарч бас санаа хоёрдмоор л орхигдсон ХҮМҮҮС шүү
2020-01-07
Үүнийг өндөр насны тэтгэврээ аваад зээл авсан одоо хөнгөлүүлэх гээд баярлаж байгаа манай настнууд мэдэхгүй л байгаа даа
Батсайхан:
Халамжаас өндөр насны тэтгэмж авдаг иргэд шугамын гадаа үлдэж байна.Учир нь тэдэнд арилжааны банк зээл олгох боломжийг төр хуулиар хязгаарласан байгаа шүү. Тэд бол үнэхээр хүнд шоовдорлогдсон ТҮМЭН ШҮҮ
2020-01-07
Ганбаатар:
Тэтгэвэрийн доод хэмжээний 270000-370000ийн хооронд авдаг 53,8%ийн хүмүүстэй нэг удаа 2сая төгрөгийн бонуус өгөөд л болно доо тэхгүй бол хүн бүхэн барьцаад тамын тогооны үлгэр болно
2020-01-07
үнэн үг
Zochin:
Zarim n buur 20 30say avsan bgaa.ene tegeed shudraga uu.boslogo boloh bh.ingej taltsuulj bolohgui ee
2020-01-07
Zochin:
Buh ahmad tetgver avdag ahmaduuddaa 1 say ug.ene n shudraga.
2020-01-07
Бат:
Одоо юундаа талцах вэ зээл авсан үрсэн одоо бүгд л зээлгүй боллоо тэгээд ойлгочихож болохгүй юу
2020-01-07
zochin:
Neg yum hiih geheer l eserguutseed unah yum.Alivaa yumand chini daraalal gej neg yum bna shuu.Tur maani uhaalag tul uuniig chini bas bodoj l baigaa.
2020-01-07
иргэн:
Зөв ТЭМцЭЦГЭЭЕ
2020-01-07
иргэн:
МАШ ТОМ НУГАЛАА хийлээ дээ Зарим нь 6-18 сая-г зээл нэрээр СУЛ АВЛАА.
2020-01-07
иргэн:
Хүний юм авсан бол ямар ч нөхцөлд буцааж төлөх ёстой гэсэн зарчим хүн төрөлхтөн баримтлах ёстой. Яг номоор нь шударгаар, ёс зүйгээр нь явах гээд чадлаараа урд хойд хормойгоо нөхөн ажиллаж байгаа нь үнэлэгдэхгүй харин зээл аваад хохирлоо хажуудах хүнээрээ төлүүлээд инээд алдаад яваад байгаа нь сайн хөөрхий гэж үнэлэгдэж, үзэгдээд байгаа нь сонин л байна.
2020-01-07
haha:
ODOO YALGAVARLAN GADUURHAGDSAN AHMADUUD MAANI SHUUD BOSLOGO TEMTSEL GARGAJ NEGDETSGEEYEEE, ARD TUMNEE ALAGCHILAH GUI GEJ ANDGAI TABIJ ERUNHIILUGCH, TUSHEE BOLDOG BAIHAA, NUSAN CHAVHNUUDIIG HENIIG N CH SONGUULID DAHIN BUU SANAL UGUUREI AHMAD UE MIN, BAS TEDNII UR HUUHDUUD EDNIIG NASAN TURSHDAA UZEN YADAJ YAV,
2020-01-07
иргэн:
Зөв ТЭМцЭЦГЭЭЕ
zochin:
ҮНДСЭН ХУУЛИНД ШУДАРГА ЁСЫГ ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ БҮХНЭЭС ДЭЭГҮҮХ БАЙГАА ГЭТЭЛ ЯАХААРАА АЛАГЧИЛЖ ҮЗЭХ БОДЛОГО ГАРГАХ БОЛОВ ОО ҮНДЭСНИЙ БАЯЛАГ БУЮУ БАЙГАЛИЙН ХИШГЭЭС ХУВЬ ХҮРТЭХЭД ЗЭЭЛТЭЙ, ЗЭЭЛГҮЙ ГЭСЭН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ТАВЬЖ БОЛОХ УУ АХМАДУУД БУЮУ ТЭТГЭВЭРИЙНХЭН ГЭСЭН НЭГ Л БҮЛЭГ ИРГЭД БАЙГАА БОЛОХООС ЗЭЭЛТЭЙ АХМАД, ЗЭЭЛГҮЙ АХМАД ГЭСЭН ЯЛГАВАРЛАЛ БАЙХГҮЙ
2020-01-07
zochin:
Neg yum hiih geheer l eserguutseed unah yum.Alivaa yumand chini daraalal gej neg yum bna shuu.Tur maani uhaalag tul uuniig chini bas bodoj l baigaa.